2019/08/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
19:00
S26
18°
20:00
S26
16°
21:00
S26
14°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/12/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн барьж буй "Буянт-Ухаа-2"-т төр хяналтаа чангатгах хэрэгтэй байна

Б.Төрбат
2015 оны 12 сарын 1
MorninigNews.mn

Төр засгийн захиалгаар барьж, өнгөрсөн онд ашиглалтад оруулсан “Буянт-Ухаа-1” хороололд амьдарч буй зарим өрхийн цонх болон агааржуулалт муугаас хананаасаа мөөгөнцөртөж эхэлсэн талаарх мэдээллийг бид өмнөх дугаартаа бэлтгэн хүргэсэн билээ. 

Өөрөөр хэлбэл, саяхныг хүртэл “Төрийн хайр, энэрлийг хүртэж, зах зээлийн үнээс бага, стандартын шаардлага хангасан, чанартай орон сууцтай боллоо” хэмээн баярлаж явсан тус хорооллын зарим оршин суугч өнөөдөр чийгтэй, хүйтэн гэрт өдөр хоногийг зутруухан өнгөрүүлж байгаа юм. 

Хэнд, хаана хандахаа мэдэхгүй, арга мухардсан тэд шинэхэн орон сууцных нь цонх өдөртөө цантаж тэрхүү цан нь шөнөдөө хөлдөж их хэмжээний мөсийг бий болгодог бөгөөд хуримтлагдсан мөс нь ддрийн наранд хайлж уур болон дэгдэхдээ өрөөг бүхэлд нь чийгтэй болгож, улмаар хана нь мөөгөнцөртөж эхэлсэн хэмээн гомдоллож байсан.

Тэр л яг дээрх түүх удахгүй ашиглалтад орох “Буянт-Ухаа-2” хорооллын байруудад давтагдахгүй гэх баталгаа алга. Хэдийгээр “Буянт-Ухаа-2” хорооллыг барьж байх хугацаанд нь төрийн зүгээс хууль, журмынх нь дагуу хяналт тавьж ажиллаж байгаа гэх ч өнөөдөр шинээр барьж, ашиглалтад оруулж байгаа үй олон барилгын чанар ямар байна вэ гэдгийг хянаж байгаа хүн байхгүй гэхэд болно.

Гэтэл барилгын компаниудад хяналт тавих үүрэг хүлээсэн бүхэл бүтэн мэргэжлийн хяналтын армийг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж байгаа шүү дээ. Харамсалтай нь, тэд төрөөс «Буянт-Ухаа-2» хороолол олгосон хяналт тавих эрх мэдлийг хэтэвчээ зузаатгахад л ашигладаг болсон уу гэлтэй.

Үүний балгаар өчигдөрхөн ашиглалтад оруулсан барилга өнөөдөр тараа таниулдаг жишиг хэдийнэ тогтоод байна.

Энэхүү жишиг өнгөрсөн жил төрийн захиалгаар барьж, ашиглалтад оруулсан “Буянт-Ухаа-1” хорооллыг ч тойрсонгүй. Цаашлаад удахгүй оршин суугчдаа хүлээж авах “Буянт-Ухаа-2” хорооллын байрууд “Ашиглалтад орсныхоо маргааш нь тараа таниулж эхэлбэл яах вэ” гэх айдас нийгэмд хэдийнэ бий болчихлоо.

Бид дээрх асуудлаар ТОСК-ийн Тэргүүн дэд захирал Д.Алтанхуягтай уулзсан. Тэрбээр “Ямарваа нэг барилга, орон сууцыг барихад хяналт, шалгалтыг ном журмынх нь дагуу хийдэг.

“Буянт-Ухаа-1 хороололд ч мөн адил хяналт, шалгалтыг зохих журмынх нь дагуу явуулсан. Өөрөөр хэлбэл, ТОСК буюу захиалагчийн зүгээс үе шаттайгаар хяналт тавьж байсан. Бид зарим өрхийн цонх цантаж, мөстөж байгаа асуудлыг мэдээллийн дагуу хүлээж авсан. Холбогдох инженер зэргийг явуулж, шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй гүйцэтгэж байгаа. 

Аливаа барилгын чанарыг тухайн гүйцэтгэсэн компани хариуцдаг. Өөрөөр хэлбэл, гурван жилийн хугацаанд үүссэн асуудал, нөхцөл байдлыг хариуцаж хохирлыг барагдуулна. Энэ ч утгаараа бид гүйцэтгэгч компанид хандсан гомдлыг тухай бүрт нь мэдээлж, асуудлыг шийдүүлэх арга хэмжээ авахуулж байгаа. 

Тэд үүнийхээ хариуцлагыг 100 хувь хүлээнэ” гэх тайлбарыг өгсөн билээ. Үнэндээ “Буянт-Ухаа-1” болон “Буянт-Ухаа-2” хорооллын бүтээн байгуулалтын ажлыг барилгын салбарт олон жил ажилласан, туршлагатай компаниуд “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” нэрийн дор нэгдэж, гүйцэтгэсэн. 

Хачирхалтай нь, олон жилийн туршлагатай барилгын компаниуд нүглийн нүдийг гурилаар хуурч, чанаргүй цонхтой орон сууцыг ашиглалтад оруулсан нь яах аргагүй анхаарал татаж байна. Бид Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн удирдлагуудтай уулзахыг хүссэн ч татгалзсан хариу өгсөн юм. 

1,700 гаруй өрх “Буянт-Ухаа-1 хороололд байр худалдаж авсан. 

Гэтэл төр, засгийн удирдлагууд анх “Буянт-Ухаа-1 ”, “Буянт-Ухаа-2” хороолол төслийг хэрэгжүүлэхдээ хямд үнэ, чанартай орон сууц барихаа иргэдэд амласан. Тэрхүү амлалтад нь итгэж өнөөдөр 1,700 гаруй өрх “Буянт-Ухаа-1 хороололд байр худалдаж авсан. Ингэхдээ хашаа байшингаасаа авахуулаад машин тэргээ зарж байж байртай болсон байдаг. 

Гэтэл ашиглалтад ороод хоёр жил ч болоогүй шахам байгаа шинэхэн байр нь тараа таниулж, хананаасаа мөөгөнцөртөж, цонх нь цантаж эхэлсэнд олон хүнийг бухимдахад хүргээд байгаа юм. Дээрх мэдээллийг сонссон, “Буянт-Ухаа-2”-т байр авахыг хүссэн иргэдийн дунд ч “Чанаргүй байранд орчихвол яах вэ” гэх айдас бий болоод байгааг нуух юун. Үнэхээр нүглийн нүдийг гурилаар хуурч, чанаргүй орон сууц барьдгаа хэзээ болих вэ.

Нөгөөтэйгүүр Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн барьж буй “Буян-Ухаа-2” хороололд төр хяналт тавих хэрэгтэй байна. Эс бөгөөс ашиглалтад ороод хоёр жил ч болоогүй тараа таниулсан “Буянт-Ухаа-I" хорооллын түүхийг давтахад ойрхон байна шүү.

x