Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Автомат хурдны хайрцгийн тос халаах

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 11 сарын 17
Cardoctor
Зураг зураг

Өвлийн цагт манай дийлэнх автомашин эзэмшигчид гадаа эсвэл хүйтэн гараашд автомашинаа хонуулдаг. Өглөө мэдээж гараад хөдөлгүүрээ халаадаг. Энэ үедээ ч бас автомат хурдны хайрцагийн шингэнийг халаах боломжтой байдаг.

Хий дэмий хоосон нормальдуулж байхаар кропны тосоо халаачихсан нь дээр биздээ. Ялгаагүй л адил шатахуун зарцуулахаас хойш. Гэвч үүнийг ихэнх нь мэддэгүй юм. Автомат хурдны хайрцагийн шингэнийг халааснаар ямар нөлөөтэй вэ? гэж асууж магадгүй юм.

Автомат хурдны хайрцагийн тосыг халаахын тулд авто машины зогсоолын тоормоз маш сайн байх хэрэгтэй.

Тэгвэл шингэнийг түргэн халааснаар мэдээж түүний ажиллах чадвар түргэсч хөдлөхөд илүү хөнгөн болно. Зууралдсан өтгөн тос нь илүү их энерги шаардах учир насосд ачаалал өгдөг. 

Мөн автомат хурдны хайрцагийн тос бүрэн халахаас нааш хурдны хайрцаг хөнгөн араандаа шилждэггүй юм. Өөрөөр хэлбэл та өглөө машинаа дөнгөж халаагаад 40 км/цагаас дээш хурдалахад 3-р араагаараа давхиад байна гэсэн үг юм. Энэ нь Over Drive (OD) товчлуурыг дарж гэрлийг асаагаагүй үед ч гэсэн ийм байна гэсэн үг.

Тосыг эртхэн халаавал эрт л хөнгөн араандаа ордог болно гэсэн үг юм. Автомат хурдны хайрцагийн тосыг халаахын тулд авто машины зогсоолын тоормоз маш сайн байх хэрэгтэй. Муу барьдаг юмуу огт барьдаггүй бол энэ үйлдлийг хийж болохгүй юм. 

 

 

Эсвэл өөрөө дотор нь ажлын тоормоз буюу хөл тоормозоо байнга гишгэж байнга суух шаардлагатай болно. 
Энэ ажиллагаа маш амархан бөгөөд та машинаа асаагаад зогсоолын тоормозоо (гишгэдэг эсвэл гараар татдаг байдаг) сайтар татаад хурдны хайрцагийн рычагийг D юмуу R байрлалд тавих юм. 

 

 

Энэ үед машин чинь урагш юмуу хойш хөдлөхөөр байвал таны зогсоолын тоормоз муу байна гэсэн үг. Үйлдлийг даруй зогсоож рычагийг P байрлалд буцаах, эсвэл хөлөөрөө үндсэн тоормозоо давхар гишгэн суух юм.

Анхаарах нэг зүйл бол муу зогсоолын тоормозтой юмуу дутуу татсан үед машин хөдөлж явж болзошгүй. Иймд маш анхааралтай байх хэрэгтэй. Бүүр найдвартай гэвэл дугуйнд юм ивэх, эсвэл өгсүүр талруу нь D болон R байрлалын аль нэгийг сонгох хэрэгтэй. Хугацааны хувьд хөдөлгүүр халлаа гэж үзэх тийм хугацаагаар байж болно.

Зураг