Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Хөдөлгүүрийн эргэлт хүйтэнд асаахад яагаад өндөр байдаг вэ?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 10 сарын 28
Cardoctor
Зураг зураг

Автомашинууд өвөл хамгийн их иддэг гол шалтгаан бол яах аргагүй хүйтэн температур юм. Бүх хөдөлгүүрийн бага бензин зарцуулах горим бол хөргөлтийн шингэний температур 85-95 градусд байж агаар бензиний харьцаа найрлага хэмжээндээ очно.

Өөрөөр хэлбэл хөргөлтийн шингэн хүйтэн үед температур мэдрэгчээр хөдөлгүүрийн компьютерт мэдлээлэл өгнө.

Үүнийг машины их тархи-ECU боловсруулж аль болох хурдан халаах арга хэмжээ авдагын нэг илрэл нь моторын эргэлт өндөр болгох буюу бид өглөө хөрсөн машины асаахад нормаль өндөр байдаг шүү дээ. Энэ үед инжекторын бензин цацах хэмжээ их байдаг үүнийг дагаад бензин идэлт ч гэсэн нэмэгдэж байдаг.

Зарим жолооч нар маань өвөл болчихоор бензин идэлт 20-50% их болчихлоо гэдэг. Яг үнэндээ хэрвээ хот дотор унадаг, гадаа тавьдаг, их нормалдуулдаг бол ингэж идэж болно. Хамгийн гол зүйл нь таны явалтаас хамаарна.

Дээрх зөвлөгөө шиг хөдөлгүүрийг ажлын темпратурт аваачих гэж энгийнээс их шатахуун камерт цацаж өгдөг. Хэрвээ бодит идэлтийг тогтоох бол шулуунд л явж үзэх хэрэгтэй. Өөр арга байхгүй. Хотод идэж байгаа идэлтээр машиныг шууд дүгнэх боломжгүй. 1.5сс тэй машин 15 идэж ч болдог.

Зураг