Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАВАРТАЙ ӨВЛИЙН ЖАРГАЛДАА БЭЛЭН ҮҮ?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 10 сарын 27
Cardoctor

Анхны цас орж өвлийн улирал хаяанд ирлээ. Энэ удаагийн дугаарт өвөл автомашин дахь амьдралаа аз жаргалтай өнгөрөөхөд тань туслах зөвлөгөөг 3 алхамт зөвлөгөөг шинэхэн гарсан CARDOCTOR сэтгүүлийн ЖАВАРТАЙ ӨВЛИЙН ЖАРГАЛ өвлийн дугаараас (энд дарж сэтгүүлийг бүрэн эхээр нь уншаарай) хүргэж байна.

Эхний алхам бол АВТОМАШИНЫ БЭЛТГЭЛ юм. Автомашины бэлтгэл бүлэгт жолооч өөрөө хийх боломжтой энгийн хяналтын үзлэгийг манай инженерүүд танд зөвлөх юм.

Харагдахгүй бол зураг дээр нь дарж томсгож үзээрэй.

 
 
 
 
 

 

7.    Таны автомашинд заавал байх зүйлс

Жолооч бүр эдгээр зүйлсийг автомашиндаа байлгавал аливаа асуудалд сандралгүй сэтгэл амар байх болно. Үүнийг бүрдүүлэхэд тийм ч их мөнгө орохгүй.

Авч явахад илүүдэхгүй зүйлс:

  • Чирэх олс татлага
    • Цасанд суух, халтиргаатай замд хөдөлж чадахгүй үед хэрэг болно.
  • Хуучин хөнжил
    • Мэдээж агааржуулагч ажиллах боломжгүй үед хэрэглэхээс гадна дугуй хий эргэсэн үед ч доор нь дэвсээд гарахад хэрэг болно.
  • Цас мөс хусагч, цас хайлуулагч
    • Автомашин болон цонхыг бүрхсэн цас, мөсийг арилгахад зайлшгүй хэрэгтэй. Ялангуя цонхонд тогсон цас хайлж мөстсөн үед маш их хэрэг болно.
  • Ажлын бээлий, зөөврийн гэрэл, холбогч
    • Өвлийн хүйтэнд, харанхуйд ажил хийхэд тань хэрэг болно.

8.    Өвлийн зогсоолд

Хэрэв таньд автомашинаа гадаа тавих шаардлага гарвал хөдөлгүүрийн хэсэг рүү цас оруулахгүйн тулд заавал салхины уруу харуулан автомашинаа байрлуулж байгаарай.

9.    Мэдэхэд илүүдэхгүй

Таны автомашинд ямарваа нэгэн осол гэмтэл тохиолдсон бол даруй ослын гурвалжин тэмдгийг автомашинаасаа 50-100 метрийн зайтай байрлуулж бусдад анхааруулга өгөөрэй. Мөн энэ үед ослын гэрлээ асаах, шөнө бол оврын гэрлээ давхар асаахаа мартаж болохгүй. Ингэснээрээ та өөрийгөө болон бусдыг дараа дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх болно.

Гэрэлт бамбар

Таны автомашинд зураг дээрх зүйл байгааг анзаарсана уу? Энэ юу юм бол гэж эргэлзэж байв уу? Энэ бол хол замд, гэнэтийн осол гэмтлийн үед хэрэг болох гэрэлт бамбар юм. Хэрэглэх зааврын хувьд юуны өмнө та ашиглалтын хугацааг нь шалгаж үзээрэй. Гэрэлт бамбар дээр түүний дуусах хугацааг тэмдэглэсэн байдаг ба олон улсын стандартаар үйлдвэрлэгдсэнээс хойш 4 жил гэж заадаг. Хугацаа нь дууссан бамбар асахгүй, бүрэн гэрэлтэхгүй байх магадлалтай учир та 4 жилд 1 удаа сольж байгаарай. Гэрэлт бамбар нь жолоочид шууд харагдах боломжтойгоор зорчигч талын суудлын баруун хөл байрлах талд (жолооны хүрд баруун талдаа бол зорчигчийн зүүн хөл талд) бэхлэгдсэн байдаг. Таны автомашинд байгаа эсэхийг шалгаад үзэхэд илүүдэхгүй. Хэрэглэх заавар.

  • Их биеийг эргүүлж онгойлгон зургийн дагуу угсрах
  • Үзүүрт байгаа тагны дарьтай хэсгээр бамбарыг үрэх
Зураг