Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Тоормосны системийн хий авах

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 9 сарын 15
Cardoctor
Зураг зураг

Тоормосны системийн гэмтлийг засварлах, эд ангийг солих үед тоормосны системд хий орж тоормас барих нь мууддаг. Хий орсноор дөрөөг гишгэхэд систем дахь хий шахагдан тоормосны дөрөөний явалт нэмэгдэж, зөөлөрч тоормозлох хүчийг багасгана. Иймд аливаа эд анги сольсны дараа тоормосны системээс хий авах хэрэгтэй.

Төв цилиндрийн хийг авах

  • Нөөц сав дахь тоормозны шингэн дундарсан байвал шингэн нэмж хийнэ. Хий авсны дараа ч гэсэн энэ савыг МАХ зураасд хүртэл шингэнээр дүүргэх хэрэгтэй.
     
  • Эхлээд тоормозны төв цилиндр буюу хүчлүүрээс хий авах хэрэгтэй. Үүний тулд төв цилиндрээс хоолойг салгаж асгарсан шингэнийг тосч авна.
     
  • Дөрөөг алгуурхан жигд тултал гишгэнэ.
     
  • Гишгэсэн чигээрээ байгангаа төв цилиндрийн сувгуудыг хуруугаараа таглана.
     
  • Хуруугаараа тагласны дараа дөрөөг буцаана.
     
  • Дээрх маягаар 3-4 удаа ажилагааг давтсаны дараа металл хоолойнуудыг буцааж холбоно.
 

Дөрөөг тултал гишгэнэ ↑

 

Сувгийг гараараа таглана ↑

Дугуйнд очих шугамын хийг гаргах

  • Дугуйны тоормозны аппаратад байх хий авагчид тохирсон резин хоолой бэлдэж түүнийгээ углаад нөгөө үзүүрийг тал тоормозны шингэнтэй саванд хийнэ.
     
  • Тоормозны дөрөөг хэд хэдэн удаа жигд тултал гишгэнэ.
     
  • Тултал гишгэсэн чигтээ хий авагчийг суллаж хийг гаргана. Хий савтай шингэнд бөмбөлөг үүсгэн гарна.
     
  • Дөрөөг гишгэсэн чигтээ хий авагчийг чангална.
     
  • Дээрх ажиллагааг савтай шингэнд хийн бөмбөлөг үүсэхгүй болтол нь хийнэ.
     
  • Энэ мэтчилэн бусад дугуйнд давтан хийнэ.
     
  • Хэрэв таны машин ачаалал тооцоолох мэдрэгчтэй бол түүнээс бас хий авна.
     
     

     

 

Зураг