Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: ОСЛЫН ШАР ДУГУЙ НИЙТ 110 КМ ЗАМ ЯВАХ ЛИМИТТЭЙ

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 8 сарын 5
Cardoctor

Японоос орж ирж байгаа ихэнх суудлын машины нөөц дугуй нь шар өнгөтэй байдаг.

Түүнийг нь бид ОСЛЫН ШАР гээд нэрлээд сурчихжээ. Зарим жолооч нарыг ажаад байхад дугуй нь хагарсан үедээ ослын шар дугуйтай хэдэн өдөр эсвэл нилээд олон км замыг явж байгаа нь анзаарагддаг. Энэ үйлдэл зөв болов уу? хариултыг доорх тайлбараас уншаарай.

- Ослын шар буюу нөөц дугуйтай хэр хол явж болох вэ?
Нөөц дугуй нь урт хугацаанд явахад тохиромжтой дугуй биш. Эдгээр нөөц дугуйны хувьд хамгаалалт бэхэлгээ гэх зүйл бараг байхгүй ба их бие буюу карказыг сайжруулаагүй, бартаа саад, зам дээрх нүх зэргээс хамгаалсан бүслүүр байдаггүй.

Уг дугуй нь зөвхөн хамгийн ойрын засварын төв хүргэх л зориулттай. Ийм төрлийн ихэнх дугуй нь хамгийн ихдээ 110км орчим зам туулахаар зориулагдаж бүтээгдсэн байдаг.

- Ослын шар запаас дугуйтай явах нь тормоозны систем эсвэл явах эд ангид нөлөөлдөг үү?
Ослын шар дугуйтай явж байх үед жолоодлого алдагдсан эсвэл тормооз сайн ажиллахгүй байгаа мэт шинжүүд илэрдэг. Ослын шар буюу запас дугуй нь энгийн дугуйтай харьцуулахад замтай бага хэмжээгээр харилцдаг, ийм учраас жолоодлого болон тормоозонд нөлөөлдөг.

Запаас дугуйтай явж байх үед дугуй байрлуулсан тал руу жолоо булаах болон машин зогсох үед тэр талруугаа хазайдаг.

 

Нөөц дугуйны талаарх 6 хэрэгтэй баримт

  1. Тохирсон хэжээтэй запас дугуй – Стандарт запас дугуй нь машины дугуйтай хэмжээний хувьд яг таарч байх шаардлагатай. Зарим жолооч нарын хувьд запас дугуйтайгаа адил дугуй нэмж худалдан авч, дугуй хагарсан тохиолдолд урд эсвэл хойд дугуйнуудаа хосоор нь сольдог.
  2. Ослын шар запас дугуйнууд хэрэглээний хязгаартай байдаг – Ослын шар запас дугуйнууд нь ихэвчлэн жижиг бөгөөд богино зайд л явах зориулттай байдаг. Эдгээр төрлийн дугуйнууд нь автомашины аюулгүй байдалд тохируулан бүтээгдсэн байдаг боловч ийм дугуйтай хол зайд явж хэрэглэж болохгүй. Учир нь хол зайд ослын шар дугуйтай явах нь автомашины явах эд анги болон зогсолт цаашлаад аюулгүй байдлын хувьд асуудал үүсгэж болзошгүй юм. Ийм учраас жолооч нарын хувьд өөрийн автомашины дугуйтай ижил хэмжээ, размертай дугуйг нөөц дугуйндаа авч явах хэрэгтэй. Яг тохирсон нөөц дугуйтай байх нь таныг хол замд илүү аюулгүй, тухтай явахад тань туслах бөгөөд цаашлаад илүү хэмнэлттэй юм.
  3. Зарим төрлийн нөөц дугуйн нь стандарт дугуйнаас ялгаатай байдаг – Дээр дурьдсаны дагуу ихэнх ослын шар дугуй нь авч явахад овор бага бөгөөд хөнгөн хийгдсэн байдаг. Үйлдвэрээсээ хйигдсэн эдгээр дугуйнууд нь холын замыг туулахад тохиромжгүй бөгөөд хэрэв та уг дугуйгаа энгийн дугуйгаар солих гэж байгаа бол автомашиныхаа заавартай сайтар танилцах эсвэл мэргэжлийн инженерээс зөвлөгөө авч солих шаардлагатай.
  4. Зарим запас дугуйнууд хэрэглээнээс гарсан дугуй байдаг – Ослын шар дугуйнууд хагарсан тохиолдол харьцангуй цөөхөн байдаг ч сүүлийн үеийн автомашинууд зай хэмнэх үүднээс илүү жижиг хагардаггүй запас дугуйтай болсон. Автомашины дугуй нь хамгийн чухал бөгөөд хүнд нөхцөлд ашиглагддаг хэсэг учраас ийм төрлийн дугуйг аюултай байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үздэг.
  5. Зарим төрлийн автомашинууд запас дугуйны шаардлагагүй болсон – Орчин үед шинэ хийлдэггүй дугуйн шинэ технологиуд гарч ирсэн бөгөөд эдгээр дугуй нь ерөөсөө хагарахааргүй байхаар зохион бүтээгджээ. Дугуйны нэмэлт давхрага нь дугуйнуудыг хадаас, шрүүп зэрэг хурц үзүүртэй зүйлсэд тэсвэртэй болгож өгч байгаа юм. Ийм төрлийн технологи бүхий дугуйнуудыг шинэ автомашинуудад суурилуулж байгаа бөгөөд энэ нь уламжлалт нөөц дугуйны хэрэглээ болон дугуй засварын технологийг орвонгоор нь өөрчлөх нь гарцаагүй.
  6. Нөөц дугуйнуудын хийг байнга шалгах байх шаардлагатай – Өөр хийн даралттай нөөц дугуй аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Мөн хэрэг гарсан үед хий нь гарсан байвал хүндхэн асуудалд орж болзошгүй тул дугуйны хийн даралтыг тогтмол шалгаж байх шаардлагатай.
Зураг