Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд ИБУИНВУ-д айлчлал хийхээр мордлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 3-нд ажлын айлчлал хийхээр мордлоо.

Тэрбээр Лондонгийн Хөрөнгийн биржийн  долоодугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээж, Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцох юм байна. Мөн Европын сэргээн босголтын банкны Захирлуудын зөвлөлийн хуралд оролцож үг хэлэх юм.

Айлчлалын хүрээнд ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммонд Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моод, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэр нартай уулзалт хийхээр төлөвлөжээ. 

Мөн Ерөнхий сайд CNBC, Блүүмберг Ашиа телевиз, FinancialTimes сонин, Ройтерс агентлаг, ВВС-ийн Радиод ярилцлага өгөх юм байна