Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хатуу чанга дүрмүүдийн дунд амьдарсан Лев Толстой

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Оросын аугаа их зохиолч Лев Толстой нь “Дайн ба Энх”, ”Анна Каренина” зохиолуудаараа алдартайн нэгэн адил бас асар хатуу перфекшнист гэдгээрээ нэртэй хүн байжээ.

Тэр 1853 онд 25 насандаа “би давтагдашгүй, онцгой хүн байж чадсанаар бүх санасан зүйлдээ хүрэх болно” гэж бичиж байлаа.

Мөн тэрээр “би ёс суртахууны хувьд өөртэйгээ ижил түвшний ганц ч хүнтэй таарч байсангүй, бас над шиг өөрийн идеалийн төлөө бүхнээ зориулж чадах хүнтэй таарч байсангүй” гэж хэлж байв.

Бүр залуудаа Толстой хэрхэн төгс төгөлдөр амьдрах тухайгаа төлөвлөсөн “Амьдралын дүрмүүд” зохиогоод байжээ.

Бүтээмжээ хамгийн өндөр байлгах амьдралын дүрмийг өөртөө зохиож тэмдэглэсэн нь дараах байдалтай байлаа.

  1. Өглөө бүр таван цагт босох
  2. Орой 10 цагаас өмнө орондоо орох
  3. Өдрийн цагаар дээд тал нь хоёр цаг унтаж болно
  4. Хоолоо тохируулж ид
  5. Чихэрлэг хүнснээс зайлсхий
  6. Өдөр бүр нэг цаг алх
  7. Янхны газарт сард зөвхөн хоёр удаа оч
  8. Үндэслэл муутай олон нийтийн санаа бодлыг бүү тоо
  9. Ашигтай юм болгоныг хайрла
  10. Нэг агшинд нэг л зүйлийг хийж бай
  11. Онцын шаардлагагүй бол төсөөлөл мөрөөдлөө хэт хөөгөөд хэрэггүй

Энэ жагсаалт яваандаа бага багаар нэмэгдсээр байв. Сүүлд нэмэгдсэн зүйлс:

  1. Сэтгэлийн хөдөлгөөнөө хэзээ ч бүү харуул
  2. Өөрийнхөө тухай бусдын юу гэж ярьж байгааг тоох хэрэггүй
  3. Сайн үйлийг бусдад анзаарагдахааргүйгээр хий
  4. Эмэгтэйчүүдээс хол бай
  5. Хүсэл тачаалаа хүнд ажлаар дар
  6. Золгүй нэгэнд тусла

Энэ мэтээр Толстой бүх зүйлийг дүрмээр зохицуулдаг байсан нь түүний тэмдэглэлээс олдсон “ерөнхий дүрэм”, ”зорьсондоо хүрэх дүрэм”, ”хөгжим тоглох дүрэм”, ”Нэгдүгээр сарын нэгэн хүртэл Москвад хөзөр тоглохдоо баримтлах дүрэм” зэргээс нь харж болно.

Юутай ч түүний дүрмүүдээс авахаа авч, хаяхыг нь хаявал зохилтой.

 

Эх сурвалж: esquire.com