Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

2050 он гэхэд хөгжиж буй орны усны хэрэглээ 400 хувиар өсөх тооцоо гарчээ

БОНХАЖЯ
2015 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Дэлхийн усны өдөр” энэ сарын 22-нд тохионо. Эл өдрийг угтан НҮБ болон ЮНЕСКО-оос хэвлүүлсэн “Ус эх дэлхийг тогтворжуулагч” сэдэвт Дэлхийн усны хөгжлийн 2015 оны тайлангийн нээлт өнөөдөр боллоо. 

Нээлтэд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан болон БОНХАЖЯ-ны Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга /ГЗБУНБЗГ/ Г.Мөнх-Эрдэм нар оролцлоо. 

1993 онд  ЮНЕСКО-гийн ерөнхий чуулганаас  жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны Өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан. 

Усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах мөн усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах нь эл өдрийг  тэмдэглэж буйн   гол зорилго юм.

Мөн энэ өдөр тус тайлангийн албан ёсны нээлт Энэтхэгийн Шинэ Дели хотноо болж байгаагаас гадна дэлхийн улс орон бүр дор бүрнээ зохион байгуулж байна. Дэлхийн усны хөгжлийн 2015 оны тайланг танилцуулах  нээлт нь энэ жилийн дэлхийн усны өдрийг тохиолдуулан  хэрэгжүүлж  байгаа  арга хэмжээнүүдийн гол цөм нь  гэдгийг нээлтэд оролцогчид онцлов.

Энэ үеэр НҮБ болон ЮНЕСКО-оос хэвлүүлсэн “Ус эх дэлхийг тогтворжуулагч” сэдэвт Дэлхийн усны хөгжлийн 2015 оны тайланг БОНХАЖЯ-д гардууллаа. 

Уг тайланд дэлхий даяар 750 гаруй сая хүн цэвэр усны  гачигдалтай, хөгжиж буй орны усны хэрэглээ 2050 он гэхэд 400 хувиар өсөх тооцоо гарсан байна.  

Энэ тоон баримт нь хүн төрөлхтний амьдралд ус чухал хэрэгтэй байгааг илтгэж, усыг зөв зохистой хэрэглэхэд хүн бүхний үүрэг оролцоо чухал үүрэгтэй гэдгийг харуулж байгаа юм.

2000 оны НҮБ-ын Мянганы тунхаглалын үеэр Дэлхийн усны хөгжлийн тайланг гаргаж байх шийдвэрийг гаргасан. Үүнээс хойш гурван жил тутамд гаргадаг байсан боловч 2012 оноос  жил бүр тайлан гаргаж, Дэлхийн усны өдрөөр танилцуулдаг болсон юм.