Гацууртын орд ашиглахыг зөвшөөрөхгүй, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байсан "Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүдийг урьд шөнө 01:00 цагийн үед албадан тараажээ.
Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд 12 хоног өлсгөлөн зарласан "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн өчигдөр өлсгөлөнгөө болихгүй, тэмцлийн хурц хэлбэрт шилжин хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байсан юм. Гэвч урьд шөнө тэдний хуурай өлсгөлөнг хүчээр зогсоон Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү хүргэсэн байна.
“Босоо хөх Монгол” бүлгэмийн цахим хуудсанд мэдээлснээр “Хоёрдугаар сарын 24-ний 00:50 цагийн үед Ноён уулаа хамгаалж хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан долоон иргэн, тэднийг хамгаалж байсан 70 гаруй иргэдийг цагдаа, тусгайгийнхны хүчээр, Сүлжээ унагагч ашиглан мэдээллийг гадагш цацахаас сэргийлж хаалттайгаар бүгдийг буулгаад ачаад явчихлаа. Тэднийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр аваачсан байна” гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!