Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн дулаарал Монгол оронд хамгийн их нөлөөлж байна

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн арван жилийн дотор дэлхийн хамгийн халуун жил гурван ч удаа шинэчлэгдлээ гэж Баасан гарагт АНУ-ын судлаачид зарлажээ.

NOAA (National Oceanic and Atmospheric Administration) болон NASA байгууллагууд 2014 он бол дэлхийн сүүлийн 135 жилийн хугацаан дахь хамгийн халуун жил болсон гэдгийг баталсан байна.

NOAA байгууллага 2014 оны дундаж агаарын хэм 20 дугаар зууны дунджаас 1.24 хэмээр илүү гарсныг тооцоолжээ.

Харин NASA 2014 оны хэм 1951-1980 оны дунджаас 1.22 хэмээр нэмэгдсэн болохыг өөр аргаар тооцоолжээ.

Өмнө нь 2005, 2010 онуудад өмнөх дээд амжилтууд бүртгэгдэж байлаа.

Ялангуяа өнгөрсөн 12 дугаар сар хамгийн халуунд тооцогдсон байна.

Дулаарлын дэлхийн газрын зургаас харвал Монгол орон дулааралд хамгийн их автаж байгаа бүс нутагт орсон байна.

Өнгөрсөн 12 дугаар сарын өсөлт нь Монгол орны хэмжээнд 1-2 хэм байжээ.

 

Эх сурвалж: AP