Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ тэврээд тагтнаас үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хүүхдээ тэврээд тагтан дээрээс үсрэх гэж байсан ээжийг Нийслэлийн аврах ангийн албан хаагчид зогсоож амь насыг нь аварчээ.

Өчигдөр өглөө 09.00 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 34 дүгээр байранд тагтан дээрээс хүүхэд тэвэрсэн эмэгтэй үсрэх гээд байна гэсэн дуудлага ирсэн байна. 

Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн аврах салбарын бүлгийг очиход сэтгэцийн өвчтэй 31 настай эмэгтэй, зургаан настай охиныг тэврээд тагтан дээрээс үсрэх гэж байсныг шуурхай ажиллан  аюулгүй буулгаж амь насыг нь аварчээ.     

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, ахуйн хүрээний осол гэмтлээс сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.