Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ямар асуудал таны сэтгэлийг зовоож байна вэ?

Өглөөний сонин
2015 оны 1 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

- Эмч хариулж байна -

-Таван настай хүү маань намайг усанд орж байхад угаалгын өрөөнд орж гарахыг нь би тоодоггүй. Гэтэл аав ээж хоёр болохоор хүүхэд чинь том болсон тул ээж нь ингэж болохгүй гэх юм. Хэний зөв бэ?

- Таны эцэг эхийн зөв. Ийм насандаа хүүхэд үүнийг харах ёсгүй. Таны хүүхдэд эсрэг хүйстнээ сонирхох явдал хүчтэй болж байна.

Эрэгтэй хүүхэд эр хүний хувьд иймэрхүү байдлаас болоод ээждээ дурлах нь ч бий. Тиймээс томчууд бидэнд гэмгүй мэт санагдах зүйлсийг хүүхэд өөрөөр хүлээж авдаг.

Таны нүцгэн бие хүүхдийг чинь өдөөх болж. Энэ нь та өөрөө ч мэдэлгүй түүний ухаан санаанд гэмтэл учруулж байна гэсэн үг.

-Манай хүү нэг ой арван сартай. Гэр бүлийн харьцаа сайн. Гэтэл сүүлийн үед хүү маань аавынхаа цамцнаас салахаа больж, түүнтэй тоглож бүр өвөртлөж унтдаг боллоо. Эцэг нь гэртээ байсан ч цамцыг нь илүүд үзэх юм. Яагаад ингэж байна вэ? Энэ хэвийн зүйл мөн үү?

-Хүүхдийн хүмүүжилд ямар нэг гажуудал гараагүй байна.

 Эцэг нь аль болох хүүхэдтэйгээ хамт байж, бага загнах хэрэгтэй.

Танай нөхөр үр хүүхэддээ анхаарал хандуулдаггүй учраас энэ байдлыг хүүхэд нөхөх гэж хичээж байна.

Сэтгэл түгших хэрэггүй. Эцэг хүүхдийн харьцаанд өөрчлөлт оруулбал зохино. Эцэг нь аль болох хүүхэдтэйгээ хамт байж, бага загнах хэрэгтэй.

-Манай хүүхэд дөнгөж хоёр настай мөртлөө их ааштай болж байна. Юм л бол уйлаад газар хэвтчихнэ. Яах вэ?

-Энэ бол зүгээр муухай ааш биш юм. Хүүхэд дээрэнгүй байдлаа ийм хэлбэрээр гадагшлуулдаг. Жаахан хүүхдийн хувьд дээрэнгүй зан нь хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг.

Ингэж уйлбал эцэг эх нь түүнийг аргадаж тайвшруулна гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Түүнд аль болох анхаарал хандуулж, юунаас болж ийм зан гаргадгийг нь мэдэж ав.

Ер нь түүнийг аашилсан үед нь загнах юм уу өрөвдөх хэрэггүй. Тоглоом маягаар ямар байх ёстойг нь эвтэйхэн ойлгуулах хэрэгтэй.

Зураг