Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Цэгэн массаж томуугаас сэргийлдэг

Н.Даян
2014 оны 12 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

Хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд, эцэг, эхчүүд ялангуяа, бага насны хүүхдүүдийг томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Ж.Саранцэцэг зөвлөж байна.

Хүний томуугийн халдвараас сэргийлэх болон өвчилсөн үед гэрээр асарч сувилан, эмчилбэл эдгэрэх боломжтой.

Хэрэв:

  • Бие тавгүйрхэх
  • Халуурах
  • Хоолой өвдөх
  • Ханиалгах
  • Нусгайрах
  • Хамар битүүрэх
  • Толгой өвдөх
  • Булчингаар шархирч өвдөх
  • Бөөлжих, суулгах
  • Тамирдаж сульдах шинж илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлэх хэрэгтэй.

Мөн аль болох гэртээ байж, сайн унтаж, амрах, гараа тогтмол савандаж угаах, халуун аарц, хярам, буцалсан ус, сүү, аньс, чацаргана ууж дархлаагаа сайжруулах нь чухал. 

Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс шөлтэй халуун хоол идэх сармис, сонгино, шинэ ногоо, жимс хэрэглээрэй. Дулаан хувцаслах нь чухал.

Шаардлагатай бол сум, өрхийн эмчид хандах буюу цэгэн массажийг заасан цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв гурав, нар буруу гурав эргүүлж хийнэ.

Өдөрт 3-6 удаа, боломжтой бол байнга хийснээр энэ өвчнөөс сэргийлж чадна.

Зураг