Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Цогтбаярын хобби хуучрах тусмаа үнэд хүрнэ

Э.Орхон
2014 оны 12 сарын 2
Зууны мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Хобби” буланд шог зураач С.Цогтбаярыг урилаа. Тэрээр хөгжмийн бичлэг цуглуулдаг ажээ.

Шог зураач С.Цогтбаяр долдугаар ангид байхаасаа эхлэн тухайн үеийн хамтлаг дуучдын бичлэг, хуурцгийг цуглуулж эхэлжээ. Оюутан байхад нь хөгжмийн бичлэг олдохгүй, барааны зах дээр гарч пянз сольдог байж. Mөн гадаадаас ирсэн оюутнуудын авчирсан пянзыг худалдаж авна, сольж сонсдог байсан гэнэ.

Түүнд пянзнаас эхлээд хальс, CD, DVD, HDVD гээд хамгийн сүүлийн үеийн бичлэгүүд хүртэл бий. Тэрээр технологийн хувьсал цуглуулгад нь нөлөөлдөг гэж байв. Тиймээс боломжтой бүх хувилбараар цуглуулгаа өргөжүүлэхийг хичээдэг гэсэн.

Мөн түүнд аудио, CD, PDF, гурван хэмжээст гээд цахим хэлбэрээр олон хувилбар бий аж. Түүнийгээ ашиглаад цахим номын сантай болох гэнэ. Гэхдээ тэрээр хэвлэмэл ном хэрэглээнээс гарахгүй гэдэгтэй 100 хувь санал нэгддэг нэгэн.

С.Цогтбаяр зураач 40 гаруй жил сонирхсон хуурцгаа цуглуулж байгаа ч тоолохыг хүсдэггүй гэсэн.Түүнд цуглуулгын тоо чухал биш, харин бүрэн цуглуулгатай байхыг хүсдэг гэнэ. “Хүн ямар нэг зүйл цуглуулаад эхлэхээр түүнийхээ сайхныг нь мэдэрч, ойлгох гэж судладаг ” гэж байв.

Тиймээс ч өөрийгөө архелогичтой зүйрлэдэг байна. Ямар нэг хуучны олдвор олж, түүгээрээ түүхийг тодорхойлдог хүсдэг байна. “Би 60-аад онд төрсөн ч 50-60-аад оны үеийн хөгжмийг сонирхож, судлаж, хайж, цуглуулж байгаа. Бид юуг сонсолгүй, юу мэдрэлгүй өнгөрөөсөн бэ гэдэгт анхаарал хандуулж байна. Шинэ зүйлийн хойноос хөөцөлдөх хэрэггүй. Тэртээ тэргүй олдоц их” гэж байв.

Тэр өөрийгөө мэргэжлийн хүмүүстэй зүйрлэхгүй ч жирийн хүнээс өөр арай илүү төвшний мэдлэгтэй байхыг зорьдог байна. Хөгжмийн цуглуулга нэг их үнэтэй төрөл биш. Марк, мөнгөн тэмдэг, хуучны эдлэл зэрэг өндөр үнэтэй зүйлс байна.

Би 60-аад онд төрсөн ч 50-60-аад оны үеийн хөгжмийг сонирхож, судлаж, хайж, цуглуулж байгаа. 

Их хаадын үеийн нэг ширхэг алтан зоос 40-50 мянган ам.доллар, эртний марк 2-3 сая ам.доллар хүрдэг. Үүнтэй харьцуулахад хөгжмийн бичлэг өртөг хямд, олдоц их. Хэдэн сая хувийг хэвлээд, тараачихдаг. Хамгийн гол нь түүнийг аваад, хадгалсан нь олон жилийн дараа үнэ хүрэх нь бий.

Тухайн үедээ олон сая хувь хэвлээд, 30 центээр зарж байсан хүн аалзын анхны дугаар одоо 30 орчим мянган ам.доллар хүрсэн байна. Хөгжмийн бичлэгч гэсэн хэчнээн сая хувь хэвлээд л тараадаг” гэж байв. Түүнд мөн “AC DC” хүнд рок хамтлагийн бүрэн цуглуулга бий гэсэн. Түүний энэ цуглуулгыг үнэлвэл нэлээд үнэд хүрч болох гэнэ.

Бас түүнд зөвхөн цуглуулагчдад зориулж цөөн тоогоор гаргасан CD-нүүд бий. “Маш их хөрөнгө зарж хийсэн бичлэгийг одоо үед хүмүүс интернэтээс үнэгүй авах боломжтой болсон. Үүнээс болж дуу бичлэгийн салбар донсолгоонд ороод байгаа. Цомгийн борлуулалт 70 хувь буурч энэ салбар хямралд хүрч байна.

Техникийн дэвшил чинь нэг талаасаа ололт ч гэлээ нөгөө талдаа өмнөх зүйлээ үгүйсгэдэг” гэсэн юм.

Тэрээр Монголынхоо бүх хамтлаг дуучдыг тэр дундаа “Харанга”, “Хурд”, Камертон”, “Номин талст” гээд бүгдийг нь сонсож, тэдний CD-r цуглуулдаг гэнэ.

Түүний хоббиг мэддэг учраас тэд ч мөн шинэ цомгоо худалдаанд гаргахдаа бэлэг болгодог байна. Бичлэгийг нь дижитал хувилбарт оруулахаар дээд, доод өнгө нь алга болохоос эхлээд жинхэнэ эх бичлэг, пянзнаас өөр сонсогддог. Тиймээс аль болох эх хувилбарыг нь олж авах гэж хичээдэг гэж байв.

Зураг