Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ганц хором ч чамайгаа орхихгүй

Б.Даваахүү
2014 оны 11 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг

Өнөөдрийн “Дэлхийн шилдэг гэрэл зураг” булангаараа Аргентины гэрэл зурагчин Алежандро Кирчукийн “Never Let You Go” нэртэй цуврал зурагт багтсан өтөл насны хосын амьдралыг харуулсан зургийг хүргэж байна.

Энэ зураг 2012 оны дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зураг шалгаруулах ‘World photo press” наадмын өдөр тутмын амьдрал төрөлд тэргүүлсэн юм. 2009 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Алежандро Кирчук эл зургийг авчээ. Зурган дээрх эрэгтэйг Марко гэдэг бөгөөд тэрбээр эхнэр Моникагаа унтлагын өрөөнөөсөө хөтлөн зочныхоо өрөө рүү явж буй агшин фото зургийн хальснаа ийн буужээ.

Тэрээр ажлаа нэр төртэй, сэтгэл зүрхнээсээ хийж, бусад зүйлийг анзаарах сөхөө ч түүнд гардаггүй 

Марко 89 настай харин Мошжа 87 настай. Тэд Аргентинийн Буэнос Айрес хот дахь байшиндаа гэрлэснээсээ хойш 65 жил хамт амьдарсан байна. Гэвч 2007 онд тэдний амьдралд уй гашуу тохиолдож, Моника альцгеймер өвчтэй гэж оношлогджээ. Түүнээс хойш цаг ямагт нөхрийнхөө халамжинд байх болсон аж.

Марко цаг үргэлж эхнэрээ асарч, сэтгэл санаа, бие махбодийн дарамтаа даван туулахад нь тусалдаг бөгөөд энэ ажлаа нэр төртэй, сэтгэл зүрхнээсээ хийж, бусад зүйлийг анзаарах сөхөө ч түүнд гардаггүй талаар зурагчин тэмдэглэжээ. Өвчний талаар суддан үзэхэд, альцгеймер нь голдуу настай хүмүүст тохиолддог бөгөөд 5-10 жил үргэлжилдэг байна.

Харамсалтай нь анагаах ухаан эдүгээг хүртэл тус өвчний эмчилгээг олж нээгээгүй байгаа юм. Өвчний эхний үе шатанд хүний анхаарал суларч, ойн тогтоолт нь муудаж, шинэ мэдээлэл хүлээн авч ойлгох нь удаашран мартамхай болдог аж. Харин өнгөрсөн үеийн дурсамж нь тод сэргэж, эсрэгээр одоо болж байгаа үйл явдлыг ойлгохоо больж эхэлдэг гэнэ. Аажимдаа цаг хугацаа, орон зайн чиг баримжаа нь алдагддаг байна.

Дараагийн үе шатанд өвчтөн амьдралд идэвхгүй хандаж, зарим нэг рефлекс нь алдагдсаар сүүлийн шатанд зөвхөн залгих рефлекс л үлддэг аж. Моника өвчний сүүлийн шатанд орсон тул хоолоо зажилж идэж чадахгүй болсон тул Марко үргэлж л хоолыг нь нухаж бэлтгэдэг байжээ. Эхнэр нь амьдралын сүүлийн жил хэвтэрт байсан бөгөөд нөхөр нь өдөрт гурван удаа түүний живхийг сольж, хааяа сувилагч нар ирж тусалдаг байсан аж.

Марко “Хаана түүнийг байлгавал энд байснаас илүү дээр байхыг надад хэлээч. Би энд түүнийг гүнж шиг л байлгадаг” хэмээн хүүрнэсэн байна. Энэ үеэс хоёр жилийн дараа буюу 2011 оны долдугаар сард эхнэр нь хорвоог орхижээ.

Зураг