Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ-ын оноогоор боловсролын чанарыг үнэлэхгүй гэв

ikon.mn
2014 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн саяхан уншсан нэгэн лекцдээ “Оюутнуудын 96,3 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалтдаа математикийн хичээлээр 0 авлаа. Боловсролын чанар муу байна” гэжээ. 

Энэ нь хэр бодитой мэдээлэл вэ гэдгийг  БШУЯ-ны хэвлэлийн албанаас тодрууллаа. Тэдний хэлж байгаагаар “Хавар ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхэд бүр элсэлтийн ерөнхий шалгалт өгч, тодорхой оноо авч байж их, дээд сургууль, колежид элсэх эрхтэй болдог. Элсэлтийн ерөнхий шалгалтаар тухайн сурагчийг сургуульд сурч мэдсэнээсээ илүү юу чадах вэ гэдгийг үздэг. Өөрөөр хэлбэл бүх хүүхдэд ЕБС-д сурсанаас нь арай илүү төвшний даалгавар өгч шалгадаг уралдаант шалгаруулалт юм.

Харин боловсролын чанарыг үнэлэхдээ хүүхдэд сургаснаа л эргэж шалгадаг. Тэр шалгалтыг нь сургууль өөрөө авдаг. Тэгэхээр ЭЕШ-ын оноогоор боловсролын чанарыг үнэлэх боломжгүй. Хэрэв боловсролын чанарыг үнэлж, дүгнэлт хийх гэж байгаа бол өнгөрсөн намар дэлхийн шилдэг 100 сургуульд шалгалт өгч тэнцсэн 102 хүүхдийн амжилтыг бас ярих л хэрэгтэй. Өмнө нь ийм амжилт үзүүлж байгаагүй шүү дээ” гэсэн юм.