Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхжин: Дэлхийн чанартай тэмцээнд муу өрсөлдөгч байдаггүй

Зууны мэдээ
2014 оны 11 сарын 11
polit.mn
Зураг зураг

Эстони улсын нийслэл Таллин хотноо саяхан болж өндөрлөсөн 100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Б.Мөнхжинтэй ярилцлаа. Тэрээр Азийн аварга, өсвөрийн дэлхийн аваргаас медаль хуртсэн хоёр дахь тамирчин юм.

-ДАШТ-д амжилттай оролцсонд баяр хүргэе. Дэлхийд томоохонд тооцогдох чансаа өндөртэй тэмцээнээс медальтай ирэхэд ямар санагдаж байна?

-Баярлалаа. Би эхлээд медаль авсандаа итгэхгүй байсан. Харин одоо их баяртай байна.

-Мөнхжин анх хэдэн настайгаасаа даам тоглож сурсан бэ?

- Би найман настайгаасаа Р.Нармандах багшийн шавь болсон. Мөн эмээ минь надад даам тоглохыг зааж өгсөн. ДАШТ-д оролцоход спортын мастер Ч.Дамдинсүрэн багш маань дасгалжуулсан.

-ДАШТ-д хүчтэй өрсөлдөгч олон байсан уу?

Часнакова Мариа охин сайн өрсөлдөгч байсан. Дэлхийн чанартай тэмцээнд муу өрсөлдөгч гэж ер нь байдаггүй юм билээ.

-Орон орны хүүхдүүдтэй даам тоглоход ямар байдаг вэ?

-Би монгол хүүхдүүдтэй тоглоход зүгээр байдаг. Харин тэмцээний үеэр Беларусийн тамирчныг хожсон чинь уурлаад, тэмцээнд явахад мөнгө нийлүүлж, зардалд маань нэмэрлэж байсан. Бидэнд үүнээс илүү дэмжлэг гэж юу байхав.

-Даамнаас өөр зүйл сонирхдог уу?

-Би шатрын өрөг сурчихвал шатар тоглодог болно.

-Ямар хичээлдээ илүү сонирхолтой вэ?

-Дүрслэх урлаг, математик, монгол хэлний хичээлдээ дуртай.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох хүсэлтэй вэ?

-Ирээдүйд даамын багш болохыг хүсдэг.

-Одоо хэзээ тэмцээнд явах вэ?

 -Би өнөөдөр БНХАУ-д болох тэмцээнд явах байсан ч зардлын асуудлаас болоод явж чадсангүй. Харин миний оронд Б.Мишээл явсан.

-Чамайг ихэр гэж сонссон. Та хоёрыг их андуурдаг байхдаа. Ихрээ танилцуулаач?

-Миний ихрийг Б.Анужин гэдэг. Анужин миний эгч. Бид хоёрыг хүмүүс их андуурдаг. Гэхдээ би духандаа соривтой болохоор үүгээр маань хүмүүс ялгадаг байх.

-Сайн уу Анужин. Мөнхжин ихэр нь дэлхийн аваргаас мөнгөн медаль аваад ирлээ. Их баярласан уу?

-Би Мөнхжинг медаль авсан гэхээр нь гүйж, дэвхцээд их баярласан. Бид хоёр найман настайгаасаа зуун буудалт даамын спортоор хичээллэсэн. Мөнхжин маань Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гээд бэлтгэл сайн хийж, хажуугаар нь бодлогоо бодоод л байсан. Бид хоёр тэмцээнд голдуу хамтдаа оролцдог болохоор хүмүүс “Ямар хөөрхөн юм бэ" гэж өхөөрддөг.

Зураг