Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

НАЙМАН гишүүнийг ХӨӨХ эсэхийг АН-ын ҮЗХ шийднэ

Ч.Болортуяа
2014 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

22:06 2014/11/06

АН-аас Найман гишүүн хасах эсэхийг ҮЗХ шийднэ

АН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдсан билээ.

Хяналтын хороо АН-ын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулахад саналаа өгсөн тус намын НАЙМАН гишүүн буюу Р.Амаржаргал, Х.Баттулга, Р.Бурмаа, Д.Батцогт, Ж.Батзандан, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарыг намаас хөөх шийдвэрийг гаргажээ.

Намын дүрмийн дагуу энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Гэхдээ Хяналтын зөвлөлийн энэхүү шийдвэрийг маргааш хуралдах Үндэсний зөвлөлдөх хороогоор нягталж эцсийн шийдвэрийг гаргах учиртай.

 

 

15:57 2014/11/05

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах саналыг анх МАН, АН, Шударга ёс эвслийн нэр нэгдсэн 28 гишүүн өргөн барьсан билээ. 

28 хүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан багтсан нь түүнд намын дүрмийн дагуу хариуцлага тооцох асуудал хөндөгдсөн. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь "Өдрийн сонин"-нд өгсөн ярилцлагадаа "Тэр гарын үсгээр Засгийн газар унавал Ж.Батзандан асуудалд орно. Одоогоор Засгийн газар унаагүй байгаа учраас энэ нөхөр дүрмээ мэддэггүй, ёс зүйгүй нөхөр гэж цоллогдоод л дуусах байх. Хүний тоглоомд давхиж ороод байгаа нь буруу" хэмээн ярьж байсан билээ. 

Харин одоо Засгийн газар огцорчихсон тохиолдолд Ж.Батзандангийн асуудал хамгийн түрүүнд яригдах ёстой. АН өөрийн дүрмээ сахидаг бол. 

Хамгийн сонирхолтой нь өнөөдөр болсон Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн санал хураалтад Ж.Батзанданг оролцуулаад нийт НАЙМАН гишүүн өөрийн намын даргын эсрэг санал өгч Шинэчлэлийн гэгдэх засаг "уналаа". Одоо тэгвэл Ардчилсан нам НАЙМАН гишүүнээ ДҮРМИЙН ДАГУУ намаасаа хөөх үү. 

Хэрвээ намаасаа эдгээр найман гишүүнийг хөөвөл УИХ дахь АН-ын гишүүдийн тоо 27 болно. 

Анх 34 гишүүнтэй байсан АН-ын бүлэг Д.Батцогтоор бүл нэмж 35 болсон билээ. 

МАН УИХ-д 26 гишүүнтэй. Хэрвээ АН дүрмээ сахиж НАЙМАН гишүүнээ намаасаа хөөвөл МАН, АН хоёр ердөө нэг гишүүний зөрүүтэй болно. 

Д.Батцогт гишүүн шиг намаа сольж холих явдал дахин давтагдаж АН дүрмээ сахиж найман гишүүнээ намаасаа хөөвөл сөрөг хүчин УИХ-д олонх болох магадлал ч үүсч байна.

Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн АН-ын НАЙМАН гишүүн:

  1. Р.Амаржаргал  - фракцгүй
  2. Ж.Батзандан - Шонхор фракц
  3. Х.Баттулга - МОАХ
  4. Д.Батцогт - Шонхор фракц
  5. Р.Бурмаа - МОАХ
  6. М.Зоригт - МОАХ
  7. Б.Наранхүү - Шонхор фракц
  8. Л.Эрдэнэчимэг - МОАХ

ЗУРГААН ШОНХОР + М.БАТЧИМЭГ

Мөн өнөөдрийн хуралд сууж саналаа өгөөгүй 10 гишүүн байгаа бөгөөд эдгээрийн шалтгааныг бид УИХ-ын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.

Д.Арвин, Г.Баярсайхан, М.Батчимэг, С.Ганбаатар, Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, С.Эрдэнэ нар нь албан ёсны томилолт байхгүй, өвчтэй, чөлөөтэй гэсэн ямар ч мэдээлэл өгөөгүй байна. 

Үүнээс үзвэл эдгээр 10 гишүүн нь ЕРӨНХИЙ САЙДЫГ огцруулах чухал асуудал хэлэлцэж байхад ямар ч хүндэтгэх шалтгаангүйгээр, хүндэтгэх шалтгаан байлаа ч холбогдох шатны байгууллагадаа мэдэгдэж чөлөө аваагүй байна. 

Тэгэхээр тэдэнд өөр хүндэтгэх шалтгаан байж.

Магадгүй Д.Арвин, Г.Баярсайхан, М.Батчимэг, Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ  гэх долоон гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн тохиолдолд АН дүрмийн дагуу намаасаа 15 гишүүн хөөж таарах нь. 

Тэгвэл АН УИХ дахь олонх байдлаа алдана. 

САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦООГҮЙ АН-ЫН ГИШҮҮДИЙН ФРАКЦЫГ ХАРВАЛ:

  1. Д.Арвин - Шонхор фракц
  2. М.Батчимэг - Нэг ардчилал
  3. Д.Ганбат - Шонхор фракц
  4. С.Одонтуяа -Шонхор фракц
  5. Г.Баярсайхан -Шонхор фракц
  6. С.Эрдэнэ -Шонхор фракц
  7. Д.Ганхуяг - Шонхор фракц байна. 

Шонхор фракцийг УИХ-ын дарга З.Энхболд толгойлдог билээ. 

22:06 2014/11/06

АН-аас Найман гишүүн хасах эсэхийг ҮЗХ шийднэ

АН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдсан билээ.

Хяналтын хороо АН-ын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулахад саналаа өгсөн тус намын НАЙМАН гишүүн буюу Р.Амаржаргал, Х.Баттулга, Р.Бурмаа, Д.Батцогт, Ж.Батзандан, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарыг намаас хөөх шийдвэрийг гаргажээ.

Намын дүрмийн дагуу энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Гэхдээ Хяналтын зөвлөлийн энэхүү шийдвэрийг маргааш хуралдах Үндэсний зөвлөлдөх хороогоор нягталж эцсийн шийдвэрийг гаргах учиртай.