ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэчлэлийн ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЛОО

Ч.Болортуяа
2014 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:37 2014/11/05

Н.Алтанхуяг ЗГ-н тамгыг Шадар сайд Д.Тэрбишдагвад хүлээлгэж өглөө.

УИХ-аас  Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэн тул  дараагийн Ерөнхий сайдыг томилогдох хүртэл Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэхээр боллоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шадар сайд Д.Тэрбишдагвад Засгийн Газрын тамгыг хүлээлгэн өгөх үеэр “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш богино хугацаанд амжилттай ажиллалаа. Бидний хамтын ажиллагааны үр дүнд бий болгосон үнэт зүйлсийг дараагийн хүмүүс үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Таны улс орныхоо төлөө хийж бүтээсэн бүхнийг ард түмэн үнэлж байгаа” гэж Шадар сайд Д.Тэрбишдагва хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

15:21 2014/11/05

Н.Алтанхуяг Ардчилсан намын түүхэнд хамгийн удаан засаг барьсан Ерөнхий сайд.

14:51 2014/11/05

Санал хураах томьёолол: Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналыг дэмжье.

САНАЛ ХУРААЛТЫН ДҮН:

Зураг дээр дарж томоор үзэх боломжтой.

Зөвшөөрсөн:

36/66

  1. Р.Амаржаргал (АН)
  2. Ж.Батзандан (АН)
  3. Х.Баттулга (АН)
  4. Д.Батцогт (АН)
  5. Р.Бурмаа (АН)
  6. М.Зоригт (АН)
  7. Б.Наранхүү (АН)
  8. Л.Эрдэнэчимэг (АН)
  9. Б.Бат-Эрдэнэ (МАН)
  10. С.Батболд (МАН)
  11. Су.Батболд (МАН)
  12. Ж.Батсуурь (МАН)
  13. С.Бямбацогт (МАН)
  14. Ц.Дашдорж (МАН)
  15. Д.Дэмбэрэл (МАН)
  16. Д.Лүндээжанцан (МАН)
  17. Н.Номтойбаяр (МАН)
  18. Ц.Нямдорж (МАН)
  19. Ё.Отгонбаяр (МАН)
  20. Д.Оюунхорол (МАН)
  21. Д.Сарангэрэл (МАН)
  22. Я.Содбаатар (МАН)
  23. О.Содбилэг (МАН)
  24. Д.Сумъяабазар (МАН)
  25. А.Тлейхан (МАН)
  26. Д.Хаянхярваа (МАН)
  27. Ч.Хүрэлбаатар (МАН)
  28. Б.Чойжилсүрэн (МАН)
  29. Л.Энх-Амгалан (МАН)
  30. Ж.Энхбаяр (МАН)
  31. М.Энхболд (МАН)
  32. Н.Энхболд (МАН)
  33. Ө.Энхтүвшин (МАН)
  34. Ж.Эрдэнэбат (МАН)
  35. Г.Уянга ("Шударга ёс" эвсэл)
  36. Л.Цог ("Шударга ёс" эвсэл)

Татгалзсан:

30/66

  1. Н.Алтанхуяг (АН)
  2. А.Бакей (АН)
  3. Д.Бат-Эрдэнэ (АН)
  4. Н.Батбаяр (АН)
  5. Г.Батхүү (АН)
  6. Ц.Баярсайхан (АН)
  7. С.Баярцогт (АН)
  8. Л.Болд (АН)
  9. Б.Болор (АН
  10. Л.Гантөмөр (АН)
  11. Б.Гарамгайбаатар (АН)
  12. Р.Гончигдорж (АН)
  13. Д.Зоригт (АН)
  14. Ц.Оюунгэрэл (АН)
  15. Ч.Сайханбилэг (АН)
  16. Я.Санжмятав (АН)
  17. Х.Тэмүүжин (АН)
  18. Ш.Түвдэндорж (АН)
  19. З.Энхболд (АН)
  20. Д.Эрдэнэбат (АН)
  21. О.Баасанхүү  ("Шударга ёс" эвсэл)
  22. Н.Батцэрэг ("Шударга ёс" эвсэл)
  23. З.Баянсэлэнгэ ("Шударга ёс" эвсэл)
  24. М.Сономпил ("Шударга ёс" эвсэл)
  25. Д.Тэрбишдагва ("Шударга ёс" эвсэл)
  26. Ц.Цолмон("Шударга ёс" эвсэл)
  27. С.Дэмбэрэл (ИЗНН)
  28. С.Оюун (ИЗНН)
  29. Х.Болорчулуун (Бие даагч)
  30. Ц.Даваасүрэн (Бие даагч)

14:26 2014/11/05

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж "Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналыг дэмжье" гэсэн томьёоллоор санал хураахад 66 гишүүн оролцож 36 гишүүн буюу 54,5% нь дэмжив.  

Ингэснээр Шинэчлэлийн ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЛОО.

Дараагийн Ерөнхий сайдыг томилох хүртэл Шадар сайд Д.Тэрбишдагва түүний ажлыг орлоно. 

13:57 2014/11/05

Н.Алтанхуяг: Огцроход шалтгаан хэрэгтэй. Шалтгаан нь бодит байх хэрэгтэй

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж дууслаа. Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлж байна. 

  • Н.Алтанхуяг: Бид цаасан дээр ажиллаж, цэцэрхэж хийрхэлгүйгээр бүхий л чадвараа шавхаж ажиллаж байна... Огцроход шалтгаан хэрэгтэй. Шалтгаан нь бодит байх хэрэгтэй. 13.7 хувийн эдийн засгийн өсөлт тухайн үеийн Оюу-толгой төслийн хөрөнгө оруулалт байсан...Хоосон тоогоор хөөцөлдөх хэрэггүй. Бид өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн эдийн засгийн өсөлттэй болж чадсан.

    Оюу-толгойн эхний хөрөнгө оруулалт хийгдэж байх 2010-2012 онуудад эдийн засаг огцом өссөн байдаг. 

    Шинэчлэлийн ЗГ гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс олон хуульд өөрчлөлт оруулж баталсан... Өрийн асуудал дээр бид тогтож ярилцаж, тоогоо нэг болгож ард иргэддээ зөв мэдээлэл өгөх шаардлага байна. Оюу Толгойн 250 сая ам.долларыг ард иргэддээ амалсан ёсоор өмнөх Засгийн үед 21000 төгрөг болгон тараасан. Өмнөх Засгийн газрын үед тавьсан өрнөөс үлдэгдэл 500 тэрбум төгрөгийг төлнө. 

    Чингис бонд болон Самурай бондоос босгосон 4 их наяд төгрөгийн мөнгийг аймгуудийн зам, үйлдвэр байгуулахад зарцуулж байна.

    Бондын зээлийг 2017 онд нэг хэсгийг нь, 2022 онд үлдсэн хэсгийг нь төлөхөөр төлөвлөсөн. Эх орноо өр ширэнд оруулах санаатай нэг ч Монгол хүн байхгүй. Босгосон мөнгөөрөө бүтээн байгуулалт хийх гэж ЗГ ажилласан. 

    Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө сайндаж муудаж өдийг хүрлээ. Хэт их улс төржсөн байдал хэрээс хэтэрлээ. Бид Монголын улс төрийг амь насаа дэнчин тавьж, муу муухайн оромж болгохыг хүсэхгүй байна.

    ...Танай манай гэсэн явцуу ашиг сонирхол, жижигхэн эрх ашигаа хойш тавьж Улс эх орныхоо хөгжлийн төлөө ажиллах хэрэгтэй байна.  

    ... Бөхөх ёсгүй тэр галыг унтраахгүйн тулд төлөвлөсөн ажлаа хийх хэрэгтэй байна.

13:25 2014/11/05

ГИШҮҮД САНАЛАА ХЭЛЖ БАЙНА

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр, 2014.11.05 Гэрэл зургийг Б.Бямба-Очир
  • Д.Эрдэнэбат: Улс орон, засаг төр тогтвортой байх ёстой. Байнгын хороон дээр техникийн алдаанаас болж буруу кноп дарагдсан талаар улс төр хийж байгаад эмзэглэж байна. Улс орны тогтворгүй байдлыг ашиглаж янз бүрийн буруу мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. Хүний эрхийг, Үндсэн хуулиа зөрчиж огцруулах асуудлыг оруулж ирж байгаад харамсаж байна. Шинээр Засгийн газар байгуулах болвол маш их хүндрэлүүд үүснэ. Улс орон цааш хөгжихөд садаа болно.
     
  • С.Баярцогт: Цөөнхөөсөө болж огцордог Засгийн газар гэж байдаггүй. Бид кнопоор шийддэг зарчмаасаа татгалзах хэрэгтэй. Огцруулах асуудлыг кнопоор шийдэх нь Монголын улс төрийн төлөвшлийг удаашруулж байдаг. 

    1996-2000 оны гунигт дүр зураг байнга харагддаг. Тэр нь Монголын улс төрийн төлөвшлийг 10-20 жилээр хойш чангаасан гэж үздэг.

    ... Бид хамтраад явж байсан бол ийм зүйл болохгүй байсан байх аа ...

  • Х.Тэмүүжин: Нэг нэгнийхээ уулыг шагайж, хэн нь дарга болох асуудал дээр бөөнөөрөө ирж суусан 2 жилийг өнгөрөөлөө.

     Хэрэлдэх хэмлэлдэх болгонд хожигдол нь бидэнд, хожил нь гадна ирж байна.

    Засгаа унагаж байгаа нь УИХ дээр цөөнхийн асуудал биш олонхийн асуудал гэдэг нь үнэн.

12:14 2014/11/05

ГИШҮҮД  САНАЛАА ХЭЛЖ БАЙНА

УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүд асуулт асууж дууссаны дараа санал хэлж эхэллээ. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл саналаа хэлж байна. Тэрбээр "Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлд хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудал байна. Бид цэвэр улс төрийн шийдвэр гаргах хэрэгтэй.

Хүний эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй. МАН оруулж ирсэн асуудал болгондоо хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудлыг байнга оруулж ирдэг" гэв.

Г.Уянга "Байнгын хороонд санал өгсний дараа олон хүн баярлалаа, олон хүн гомдлоо гэж над руу ярьсан. Миний хувьд энэ нь цэвэр хувь хүн, улстөрийн шийдвэр байсан. Хэн нэгнийг баярлуулах гэж, гомдоох гэж энэ шийдвэрийг гаргаагүй. Ерөнхий сайдыг унагаах эсэх нь АН-ын л шийдвэр" гэлээ.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна 2014.11.05 Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Д.Лүндээжанцан "Миний хувьд мөн Ерөнхий сайдыг огцруулах шийдвэрийг гаргахдаа олон хоног бодлоо. Ингээд яваад байвал яваад байж болно. Хамгийн гол зүйл нь эдийн засгийн буруу шийдвэрүүд энэ шийдвэрийг гаргахад нөлөөлж байна. Одоогийн энэ өр ширний асуудал үнэхээр санааг минь зовоож байна. Үүнийг бид нийлээд засах ёстой юу..." гэсээр гишүүд саналаа хэлж байна. 

А.Бакей: Өөрсдийнхөө гэрийг өөрсдөө шатаах маягаар улс орондоо хандаад байвал бид хэцүү байдалд орно. Бидэн лүү шидсэн чулуу болгоны эсрэг хариу чулуу шидээд бид юу ч хожихгүй.

Ардчилсан намын бүх гишүүд фракцгүй, улс эх орныхоо төлөө байхыг уриалж байна.

Ж.Батзандан: Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Нэг Монгол Нэгдсэн Монгол гэж байгаа.

С.Оюун: Н.Алтанхуягийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд маш сайн хичээж ажилласан. Монголчууд бид улс төрийн соёл, намын улстөрийн соёлд суралцах хэрэгтэй байна.

Р.Гончигдорж: Хүнийг хийгээгүй хэрэгт нь, ах дүү хамаатных нь хийсэн нь тогтоогдоогүй хэрэгт буруутган асуудал тавьж байгаа нь болохгүй зүйл

12:06 2014/11/05

МАН, АН-ын бүлгийн дүгнэлтүүдийг танилцуулсаны дараагаар гишүүд асуулт асууж эхэллээ.

О.Баасанхүү "Байнгын хороодын гишүүдээс асуумаар байна. Ерөнхий сайдын асуудлыг АТГ-аар шалгуулах асуудлыг яагаад байнгын хорооны хурлаар оруулахгүй байна вэ.

Үнэхээр хийгээгүй хэрэгт нь буруутгаж байгаа бол нэр төрийг нь сэргээх хэрэгтэй. Буруутай бол буруутай эсэхийг нь яагаад шалгахгүй байна вэ" гэж асуув. 

ТББХ-ны дарга А.Бакей "Энэ бол улс орон, Монгол Улсын хэмжээний асуудал. Тиймээс бид хуулийн дагуу хандаж шийдвэр гаргах учиртай. Ерөнхий сайдыг огцруулах асуудлын дөрөвт түүний хамаатан садан болон өөр бусад асуудлыг хөндсөн байгаа.

Гэхдээ Ерөнхий сайдын асуудлыг ярих гэж байгаа бол энэ хүний л тухай ярих хэрэгтэй. Гэхдээ хууль хяналтын байгууллага үүнийг шалгаад буруутай нь тогтоогдвол энэ нь хуулийн дагуу шийтгэлээ авах ёстой" гэв.

11:33 2014/11/05

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг чуулганд танилцуулж байна. 

Яг одоо чуулганд 66 гишүүн оролцож байна. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг танилцуулсан бол АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат АН-ын бүлгийн дүгнэлтийг танилцуулж байна. 

Д.Эрдэнэбат ярихдаа "Одоогоос хоёр жилийн өмнө үндэсний үйлдвэрлэл хомсдолтой, халамж харсан хэрэглээний эмзэг эдийн засагтай, үр ашгийн тооцоогүйгээр тараасан өр, зээлтэй Монгол оронд шинэчлэл хийх, шударга ёсыг тогтоох үүрэг Ардчилсан нам,  “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчдын олонхиос бүрдсэн Норовын Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн ЗГ-т ногдсон юм.

Монголын ард түмний баялаг болох томоохон уул уурхайн орд газруудыг барьцаалж, нийт 2.7 тэрбум ам.долларын өр тавьж, 17.6 сая ам.долларын хүүгийн алдагдал хүлээж байсныг улсын төсвөөс төлж эхэлж байна.

Эдийн засгийн бодит хүндрэл нь төрийг ч, бизнес эрхлэгчдийг ч, иргэдийг ч зах зээлийн бодит шалгуур дээр авчирч тавьсан...

Монгол орон хоёрхон жилд дампуурч буй хэрэг биш, 20 жилд буй болгосон эдийн засгийн буруу суурин дээр бүдэрч явна.

Манай улсын зээлжих зэрэглэл буурсан нь үнэн. Зээлжих зэрэглэлийг бууруулсан гол хүчин зүйл нь манай улсын гадаад валютын нөөц багассантай холбоотой.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 оноос эхлэн эрс буурсан, манай экспортын бүтээгдэхүүний үнэ огцом буурсантай холбоотой.

Гадаадын хөрөнгө оруулалтын орчин нь УИХ-аас баталдаг хууль, холбогдох тогтоол, шийдвэрүүдээс голлон хамаардаг.

Зэрэглэлд нөлөөлсөн гурав дахь хүчин зүйл нь дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ унасантай холбоотой.

" гэсээр бүлгийн дүгнэлтээ танилцуулж байна. 

10:53 2014/11/05

УИХ-ын нэгдсэн чуулган 11.00 цагаас хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураалтын дүнг бид та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулж байна. 

11/17 - 64%

  1. Р.Бурмаа (АН)
  2. Д.Эрдэнэбат (АН)
  3. С.Батболд (МАН)
  4. Су.Батболд (МАН)
  5. Ц.Дашдорж (МАН)
  6. Д.Лүндээжанцан (МАН)
  7. Ч.Хүрэлбаатар (МАН)
  8. М.Энхболд (МАН)
  9. Н.Энхболд (МАН)
  10. Г.Уянга ("Шударга ёс" эвсэл)
  11. Л.Цог ("Шударга ёс" эвсэл)

Татгалзсан:

6/17 -36%

  1. Н.Алтанхуяг (АН)
  2. А.Бакей (АН)
  3. Р.Гончигдорж (АН)
  4. Ч.Сайханбилэг (АН)
  5. Н.Батцэрэг  ("Шударга ёс" эвсэл)
  6. С.Дэмбэрэл (ИЗНН)

10:12 2014/11/05

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэн хэн дэмжив

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж дөнгөж сая санал хураасан билээ. 

Санал хураалтад 17 гишүүн оролцсон бөгөөд 11 буюу 64,7 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжлээ.​

МАН-ын бүлгийн гишүүд огцруулах саналыг дэмжих нь ойлгомжтой. 

Харин дэмжих саналд АН-ын гишүүн Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нар байлаа. 

Р.Бурмаа огцруулах санал өгөхөө өөрөө хэлж байсан бол АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын санал өгөх төхөөрөмж гацаж намынхаа эсрэг санал өгөв. 

Харин "Шударга ёс" эвслийн гишүүн Л.Цог, Г.Уянга нар мөн Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн 11 гишүүнд багтав. 

09:55 2014/11/05

Байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг гишүүдийн олонх дэмжив

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг гишүүдийн олонх дэмжлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 17 гишүүнээс 11 нь дэмжив. Тус асуудлыг одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. 

09:45 2014/11/05

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэн юу хэлж байна вэ?

  • Д.Хаянхярваа: Шинэчлэлийн гэх Засгийн газар байгуулагдсанаас хойшх 2 жилийн хугацаанд төсөв, мөнгөний бодлогын уялдаа алдагдаж, өр зээл үлэмж хэмжээгээр авч үр ашиггүй зарцуулсны улмаас эдийн засаг бүх түвшиндээ хүндэрч, ард түмний амьдрал уруудан доройтлоо. Валютын ханшийн хямрал, төлбөрийн тэнцлийн алдагдал хэр хэмжээнээсээ хэтэрч, олон мянган аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж, ажилгүй, орлогогүй Монгол хүний тоо нэмэгдэж, санхүү, эдийн засгийн хямрал улс оронд минь бодитойгоор нүүрлээд байна. Монгол Улсын өрийн хэмжээ 2 жилийн хугацаанд эрс өсч Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 1,8 дахин нэмэгдэж 4,6 тэрбум ам.долларт хүрээд байна.
     
  • Д.Эрдэнэбат: Монгол Улсад мэдээлэл ил тод, нэгдсэн байх ёстой. Бид мэдээллийн нэгдсэн мэдээлэлтэй байж мэдэгдэл хийдэг байх хэрэгтэй. Н.Алтанхуяг Ерөнхий сайд буруу үйлдэл нь нотлогдоогүй байхад буруутай мэт мэдэгдэл хийх нь хариуцлагагүй үйлдэл.
     
  • Р.Гончигдорж: Бид нийт ард түмнийхээ элч төлөөлөгчийн хувьд ард түмэндээ үнэн зөв мэдээллийг өгөх нь чухал. Гэм бурууг бусдад халдаан хэрэглэж болохгүй гэсэн зарчмыг алдагдуулж асуудал тавьж байгаан буруу юм.
  • Н.Алтанхуяг: Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Ерөнхий сайдыг огцоруулах асуудлыг МАН 2 удаа тавьж байна.

    МАН засагт ороогүй гэх үндэслэлээр хонзон санаж, төрийн ажлыг гацааж байгаад харамсаж байна.  Хэнийг ч гэм буруу нь тогтоогдоогүй байхад гэм буруутай мэтээр мэдэгдэл хийж огцоруулах асуудал тавьж байгаа нь буруу үйлдэл.

  • Р.Бурмаа: Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн "АН-ын гишүүний ариун үүрэг"-ээ би биелүүлж Н.Алтанхуягийг огцруулах санал би өгнө. 

    Ардчилалын үнэт зүйл болсон сонгох сонгогдох эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан МАХН-тай гэрээ байгуулсан энэ ёс зүйгүй үйлдлийнх нь төлөө огцруулах хангалттай үндэслэл тул огцруулах саналтай байна.

09:31 2014/11/05

АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахгүй  гэх саналаа гарын үсгээр баталгаажуулжээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая эхэлж байна. Тус байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн  долоо хоногт  хаалттай хуралдсан. 

Хаалттай хуралдсан гол шалтгаан нь  улс төрийн гол сэдэв болоод байгаа Ерөнхий сайдыг огцруулах асуудал болон Засгийн газрын зарим сайд нарыг томилох тухай асуудал байсан юм байна. Засгийн газрын зарим сайд нарыг томилох гэхээсээ илүү Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлаар бүлгийн гишүүд хэлэлцэж олонх нь авч үзэх шаардлагатай гэсэн байр суурин дээр нэгджээ.

Харин өчигдөр үдээс хойш зарлагдсан бүлгийн хуралдаан  нэлээд оройтож эхэлсэн ч  Ерөнхий сайдыг авч үлдэх тухай өмнөх долоо хоногийн шийдвэрийг баталгаажуулж гарын үсэг зурах саналыг бүлгийн гишүүдээс гаргаж, МАН-ын тавьсан үндэслэлээр Засгийн газрын унагах саналыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Харин цөөн гишүүд тээгэлзсэн сурагтай. Яг хуралдаж буй Байнгын хорооны хурлаар гарын үсгээ зураагүй гишүүдийн нэрс ч тодрох бололтой. 

09:15 2014/11/05

Ерөнхий сайдыг огцруулах, ЗГ-ын гишүүнийг томилох тухай хэлэлцэнэ

Өнөөдөр дөрвөн Байнгын хороо, УИХ-ын чуулган хуралдана.

Хэлэлцэх асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал байна.

Дэлгэрэнгүй хуваарь:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал.

/Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын 28 гишүүн 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/.

Баримт:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09.00 цагаас эхэлж дараах асуудлыг хэлэлцэнэ.

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал /Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын 28 гишүүн 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/.

Өдөр 15.00 цагаас хуралдахдаа Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай хэлэлцэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
63 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [182.160.33.52] 2014/11/10
ХАМГИЙН САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН ЗАСГИЙН ГАЗРАА УНАГААЛААДАА. ТЭР УНАГААСАН ХҮМҮҮС УЛС ОРНОО БОДДОГ ЧИНЬ ЭНЭ ҮҮ. ӨӨДГҮЙ ЮМНУУД.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.0.238] 2014/11/8
76 бүгд тарсугай! Mа нар бүрэн улсыг бүтэн байлгах чадваргүй амьтад!
0 | 0 Хариулах
Сайхан [103.29.144.84] 2014/11/6
Харамсмаар юм боллоо доо. Алтанхяг шиг сайд дахиад төрөхгүй дээ төрөхгүй. АН-ын урвагчдыг хөөх хэрэгтэй, Ер нь энэ их хурал өөрөө юу ч хийж чадаагүй байж хийж байгаа хүнээ засгаа унагадаг ёстой хамгийн тэнэгүүдийн нэгдмэлүүд хог шаарууд, Дархалсан юм шиг хэдэн юм Ялангуяа Нямдорж, Лүндээжанцан, Энхболдууд, Батболд Отгонбаяр гээд хэрүүлийн бузрууд төрөөс зайлвал болно. Өөрсдөө төр барьж байхдаа юу хийсэн юм бэ Юу ч байхгүй. Хувьдаа хувалз болтлоол мөнгө хүүлсэн биз дээ. Их хурал нэртэй хэдэн шаарууд өөрсдөө тарсан нь Монгол түмэнд ашигтай. Одоо дан залуучууд их хурлаа бүрдүүлмээр Эсвэл Ерөнхийлөгчийн заслал хэрэгтэй БОЛЛОО ДОО
1 | 0 Хариулах
Зочин [202.179.23.19] 2014/11/6
гончиг сайханбилэг 2-г дахиж битгий сонгоосой. юу ч хийж чаддаггүй хэлбэрийн юмнууд холдоосой.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.23.19] 2014/11/6
өөрөө өөртөө санал өгөөд байхдаа яахав дээ. зөвхөн монголд л ийм юм байдаг байх даа
0 | 0 Хариулах
Зочин [202.179.23.19] 2014/11/6
өөрөө өөртөө санал өгөөд яахав дээ. зөвхөн монголд л ийм юм байдаг байх даа
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.30] 2014/11/6
Алтанхуягаа хажуу бөөр рүү чинь хутга шаана шүү: http://youtu.be/gdcTZBqSSNY

t [150.129.142.30] 2014/11/6
Алтанхуягаа хажуу бөөр рүү чинь хутга шаана шүү: http://youtu.be/gdcTZBqSSNY
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.30] 2014/11/6
Urbagchdig zailuulya.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.242] 2014/11/6
ЭЛГЭН ХАДНААС НӨХДӨӨ ТҮЛХСЭН ХҮНИЙГ Ч ИТГЭЖ БОЛОХГҮЙ, ЭРЛИГ ДАЙСАНТАЙ НӨХЦСӨН АНДЫГ Ч ӨРШӨӨЖ БОЛОХГҮЙ.
1 | 0 Хариулах
зочин [108.66.135.20] 2014/11/6
Огцруулах санал өгсөн АН-н нөхдөөс л ерөнхий сайд болох юм чинь хараал хэрүүлээр яахав дээ Нэгэнт өнгөрсөн уул нь Алтанхуягийг солих хэрэггүй л байсан юм Хугацааг нь дуусгах байсан юм Дээрдэнэ гэж байхгүй харах л үлдлээ АН-хан ард түмнээр сайхан тоглож байна шүү
1 | 1 Хариулах
Зочин [202.179.20.205] 2014/11/6
Кк....ккк......к Д.Эркад баяр хүргэе. Ер нь та хэд минь бас юу л сэдээд унав даа. Хорондоо өөрснөө унав
1 | 0 Хариулах
Улаач [202.179.20.205] 2014/11/6
Жинхэнээсээ эх орон ард түмний эрх ашгийг боддог хэн ч байсан ийм үед АН-ын урвагч хэд шиг л шийдвэр гаргах байсан. Байдлыг бодитойгоор үнэлж хэн нэгнээс айж цэрвэхгүй байх нь монгол хүний жудаг ухаан 2 юм шүү
0 | 0 Хариулах
Зочин [125.253.98.133] 2014/11/5
Лувсанвандангийн Болдын Үндэсний эв нэгдлийн засгийн газар Монгол Улсын шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Р. Амаржаргал Монгол Улсын тэргүүн шадар сайр Д. Тэрбишдагва Байгаль орчин Ногоон хөгжлийн яам С. Дэмбэрэл Батлан хамгаалах яам Д. Лүндээжанцан Хууль зүйн яам Х. Тэмүүжин Үйлдвэр хөдөө аж ахуйн яам Г. Батхүү Боловсрол шинжлэх ухааны яам Н. Энхболд Хөдөлмөрийн яам А. Бакей Хүн амын хөгжлийн нийгмийн хамгааллын яам Н. Батцэрэг Эрүүл мэндийн яам Р. Бурмаа Соёл спорт аялал жуулчлалын яам Р. Гончигдорж Сангийн яам С. Баярцогт Дэд бүтцийн хөгжлийн яам М. Энхболд Геологи уул уурхай эрчим хүчний яам Сү. Батболд
2 | 1 Хариулах
Зочин [182.160.36.6] 2014/11/5
Барын амнаас гараад Арслангийн аманд гэгч болох гэж үү ???
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.146] 2014/11/5
Муу амт Нямдорж энэ засгийн газар нэг их удахгуй огцорно гэж анх байгуулагдаж байсан уед нь л хэлж байсан доо МАН гэгч мангасуудын булэглэл ганцхан намаа л гэхээс улс орон ард тумнээ боддоггуй дээрэмчин луйварчин тонуулчингуудын уе хэзээ дуусахыг ухэзхгуй нь дээ
1 | 0 Хариулах
Зочин [125.253.98.133] 2014/11/5
Лу Болдын Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг байгуулсугай
1 | 0 Хариулах
зочин [125.253.98.133] 2014/11/5
Лу Болдын Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг байгуулсугай
1 | 0 Хариулах
WM333 [182.160.7.58] 2014/11/5
odoo humuusiig tanij avav uu? bolgoomjtoi bai derged chini urvagchid
0 | 0 Хариулах
Яиар нь ч томилогдсон яг [202.179.11.42] 2014/11/15
ямар нь ч том илогдсон яг л адилхан шүү дээ, өөрчлөгдөнө гэж байхгүй, итгэл цөхрөлөө барсан ард түмэн чинь гунигтай нүдээр харж телевизийн суваг сольж, хэрүүл сонсохоос өөр юм байхгүй итгэлгүй болчихжээ.
0 | 0 Хариулах
lol [83.155.103.50] 2014/11/5
odoo BIDEND ERONHIILOGCHIIN ZASAGLAL HEREGTEI GEDEGIIG MEDERCH BNA !!!!ENE ULSIIG AWAAD YAWCHIH GANTS SAIN HUN OLDOH BAILGUI
0 | 0 Хариулах
Зочин [164.143.240.34] 2014/11/5
Ер нь энэ хогийн царайнуудыг 20 жил хараад улс олигтой хөгжсөнгүй дээ. 2100 он гэхэд УБ хот гэр хороололтойгоо байж байх вий дээ.
1 | 0 Хариулах
Зочин [150.129.142.30] 2014/11/5
Elbegdorj ardchilal geed orilood ybdag baij Ardchilaa ooroo horoo nairyylaad unagalaa. Odoo 76 buubal taarna.iim togtborgyi niigemtei ulsad yun odoo gadaadin horongo oryylalt hol ochij huts geh baihda. Haramsaltai ym. Ardchilal bye bye bolloo
2 | 0 Хариулах
lodon [24.17.202.49] 2014/11/5
10 urvagchid + hurald ireegyu 10 urvagchidaas doloon dor novshnuud
1 | 0 Хариулах
ард түмэн [119.40.97.110] 2014/11/5
ко чи юу бичээд байгаан хө
0 | 0 Хариулах
эх орныхоо төлөө [119.40.97.110] 2014/11/5
минии ард түмэн миньээ сонголтоо зөв хийлдээ сонголт буруугаас болж ард түмэн бид үр хүүхэд хохироод л үлдэж байна шүү дээ дарга нар нэгийгээ халаал биз үүний ард олон хүн хохирч байгаа ш дээ одоо ямар дарга нь гарч ирх болоо бүү мэдээ тэр хүн юу хийх болоо бүүрч бүү мэдээ
1 | 0 Хариулах
MGL [202.5.196.254] 2014/11/5
Zi+Jenco
0 | 0 Хариулах
MGL [202.5.196.254] 2014/11/5
З.Энхболд жүжгээ ийм ойлгомжтой найруулж байгаа гар 9 болж харагдаач танхимаа байгуулж чадахгүй огцрох биз.
0 | 0 Хариулах
ганбаа [119.40.97.110] 2014/11/5
зүгээр тэр нь дээр монгол улс ард түмэн хэзээ нэг нуруун дээрьх ачаага авч бүүр байг хөнгөлөх цаг ирэх юм болоо хэцүү л байна дааааа гэж???????
0 | 0 Хариулах
урвайгүй 8 [103.229.122.138] 2014/11/5
урвайгүй 8
0 | 0 Хариулах
Зочин [124.158.76.29] 2014/11/5
За эрүүл мэндийн сайдаар аятайхан хүн томилогдоосой
1 | 0 Хариулах
Ko [202.170.80.25] 2014/11/5
Цулдаа биш, Ашиг сонирхлоороо л хуваагдсан байна. Яс горьдсон нохойнууд нь зөвшөөрсөн байна.
3 | 0 Хариулах
p [103.229.122.138] 2014/11/5
Тийм100
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.138] 2014/11/5
Р.Амаржаргал (АН) Ж.Батзандан (АН) Х.Баттулга (АН) Д.Батцогт (АН) Р.Бурмаа (АН) М.Зоригт (АН) Б.Наранхүү (АН) Л.Эрдэнэчимэг (АН) увайгүй үйлдэл хийх юм даа. Ганц удаа ч гэсэн бүрэн хугацааны хүрээнд байлгаж чадахгүй. МАН баярлаж байгаадаа. Тэнэгүүд
1 | 0 Хариулах
ko [202.170.80.25] 2014/11/5
Хамгийн харамсалтай нь Амаржаргалыг явъя гээд байхад нь тонил гээд явуулж чадаагүй л алдаа боллоо. Батзандан бол угаасаа [хориотой үг]. Зоригт, Наранхүү, Эрдэнэчимэг нар өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө биеээ үнэлчилээ. Бурмаа бол тодорхой АН-д элэггүй болсон, Энэ дундаас хамгийн том тоглоомчин нь Баттулга л юм, энэ жүжигчин л бүх хорыг найруулсан.
1 | 0 Хариулах
й [202.70.40.214] 2014/11/5
МАН-ыг хар даа. Цул байгаа биз дээ. АН-ынхаан арйа ч дээ, нэгдмэл байхгүй, бөөн фракц, элдэв ашиг сонирхолууд чинь та нарыг баллаж банай доо.
2 | 0 Хариулах
p [103.229.122.138] 2014/11/5
МАН хүнээ АН дотор шургуулсан юм бишүү. Хагардуулаад та нар бас үүнд нь автаад л. Дээрхи хүмүүсийг бүрдийг хөө. Цэвэрлэгээ хий нэг мөсөн.
0 | 0 Хариулах
s [202.170.80.25] 2014/11/5
Цулдаа биш, Ашиг сонирхлоороо л хуваагдсан байна. Яс горьдсон нохойнууд нь зөвшөөрсөн байна.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.152] 2014/11/5
yagaad yag yunaas bolood ingj bgm bee shaltgaan ni yu yum beee
0 | 0 Хариулах
WM333 [103.9.89.218] 2014/11/5
AN bayrtai. dahij bolomj oldohgui baih shuu.
3 | 0 Хариулах
Зочин [112.72.11.113] 2014/11/5
Шоронд нь хатаа тэр хүргэнтэй нь цуг. ан дэмждэг байлаа ууган дэмжсээрч бх болно иймэрхүү пи*здакуудыг намаасаа зайлуулчуул
1 | 0 Хариулах
Зочин [202.70.42.102] 2014/11/5
odoo ediin zasag ulam hundrene haramsaltai
1 | 0 Хариулах
Зочин [202.55.183.178] 2014/11/5
арчаагүй пицда.
0 | 0 Хариулах
Zulaa [202.70.46.200] 2014/11/5
Odoo idej uusan byx mongiig ni tolyylen avax xeregtei! Arai dendyy ger buliin biz bolgoson shyy ex orniig min
5 | 1 Хариулах
ko [202.170.80.25] 2014/11/5
Харамсаж байна. Үнэхээр харамсаж байна. Энэ хараал идсэн өмхий 36 П-изда болж бүтэж явсан, 10 жилийн цаадах монголын төлөө юм хийж явсан сайдыг маань унагачихлаа.
5 | 9 Хариулах
T1 [хориотой үг] we chi [49.0.184.249] 2014/11/5
(10 жилийн цаадах монголын төлөө юм хийж явсан сайдыг маань унагачихлаа.) yu hutsaad baigaa pisda we chi 10 jiliin tsaadlahiiig harsan hvn chinges bomtiin orii vr hoich tulchin biz gej yrihuu llraa Ooroo aygvi bol ter mungunuus n idsen baih n (odoo luwiaraar mungu oloh hetsvv boloh baih shvv)
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.250] 2014/11/5
АН хохь чинь шуудайнд хийсэн лхрийн эвэр шиг байхаар хохь чинь. Дахиж танай намд хэзээ ч саналаа өгөхгүй. МАН бол бүүр ч хэрэггүй. МАН хэзээ ч саналаа өгч байгаагүй өгөх үгүй. Өөрөөр хэлбэл миний хувьд Монголын улс төрийн намуудаас дэмждэг нам байхгүй болсон. Гадаад руу гарч амьдрах минь.
12 | 0 Хариулах
ко [202.170.80.25] 2014/11/5
З-айл хурдхан
5 | 3 Хариулах
Irgen, [180.235.187.139] 2014/11/5
hairan hun, hairan ZG.
1 | 11 Хариулах
lol [83.155.103.50] 2014/11/5
UNEN HEREGTEE AWCH BAISAN21000 IIG ID TOLJ GADNIIHNII MONGOLIIG OROND ORUULAH MEHNII ESREG IH AJIL HIIJ BSIIM ODOO TEGEED ZASAG SOLIGDOHOD MIEGONBIIN.ENHBOLD HOL BAIGAASAI ENE HUN MONGOL ULSIIG SAMRANA . NAMBAR.ENHBAYRAAS DUTAHGUI GEDGIIG HUN BOLGON MEDEN
5 | 1 Хариулах
asdf [112.72.13.243] 2014/11/5
ЗГ огцорлоо гэхэд дахиад сандал суудал хуваасаар байтал үлдсэн 2 жил нь дуусчих байлгүй
3 | 1 Хариулах
Зочин [27.123.214.2] 2014/11/5
Дараагийн сонгуул болтол жил гаран хугацаа байна. 2000 оны үед АН засаг барьж байсан шиг ар араасаа унаж өгөх байх даа
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.110] 2014/11/5
Worsr PM ever
5 | 3 Хариулах
Зочин [150.129.140.139] 2014/11/5
eronhii said hiih hvn ene namd zahaas awan baigaa doo hen ch hiisen adil ardiin namiin shaar nyyd shig hvniig ynagah hvnii tolgoig ygaahdaa garguun ylsyyd jaahan aldaan deer ch amarhan doroolno ldoo
0 | 3 Хариулах
Зоригт [112.72.13.55] 2014/11/5
Ха ха, хөлдүү бухандай Алтанхуягаасаа урваад шаасан.
2 | 1 Хариулах
MONGOL [202.21.100.190] 2014/11/5
Ene muu pizdakiig hurdan sugalj hayh heregtei. ter awch uldeh geed bgaa buunii nohoinuud hamt zailtsgaagaarai
7 | 2 Хариулах
hi [122.201.17.86] 2014/11/5
ashgui de ene huniig ogtsuurlaad ter ergen toirnii hamaatan sadan ohin ene ter geed bugdiig ni shalgaatai avilgatai temtsehhiinhen
10 | 2 Хариулах
m [202.179.11.66] 2014/11/5
ene odoo dooroos n deesh n unshdag huudas um uu
0 | 0 Хариулах
Зочин [202.131.243.56] 2014/11/5
mal
8 | 0 Хариулах
ko [202.170.80.25] 2014/11/5
Гөлөг гэж ерөнхий сайдаа огцруулчмааргүй байх юм. За бол ёогүй зүтгэдэг хүн юмсан.
5 | 21 Хариулах
Зочин [202.180.218.10] 2014/11/5
goyo dooo chi min
3 | 1 Хариулах
Зочин [112.72.13.194] 2014/11/5
Zasss bolioch neg teneg yumiig umuuruud. Hiisen uildel ni nuden deer ilt bhad umuuruud. Gaaliin tatvar, tsagdaagiin torguuli, aj ahui negjiin tatvar ogtsom usch bidniig dalduur deeremdej , ene heden mal uren taran hiij duuslaa. Mongol ulsiig dampuuruulna geel idevhitei zutgejaagaagaar l haragdah bh daa. Tuuhendee yamar muu nertei, yamar luivarchin gej uldhee meddegguin bh daa. Ner hugarhaar yas hugar gedeg ug bdag daa
6 | 0 Хариулах