Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Техникийн алдаа гарчихлаа. Түүнээс би Н.Алтанхуягийг дэмжих хүн

Д.Болормаа
2014 оны 11 сарын 5
polit.mn
Зураг зураг

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нэгдсэн билээ. 

Тэрээр саналын дэлгэц гарсан даруйд өөрийгөө андуураад дарчихлаа хэмээн суудлаасаа хэлж байсан юм. Харин сая энэ талаараа байр сууриа илэрхийлэв. “Энэ бол техникийн алдаа. Би андуураад дарчихсан.

Д.Эрдэнэбат: Энэ бол техникийн алдаа. Би андуураад дарчихсан

Санал хураах техникийг нь сайн ойлголгүй андуурч дарсан гэсэн үг. Түүнээс би хэзээ ч, хаана ч Н.Алтанхуягийг дэмжих хүн. Хэрэв би албаар эсрэг санал өгсөн бол намын дүрмээр намайг буулгаж, хөөж зайлуулж болно. Харин андуурал гарсан гэдгийг энд онцлох ёстой. 

Би чуулганы хуралдаанаар энэ талаар тодорхой байр сууриа илэрхийлнэ” гэсэн юм.

Эх сурвалж: Polit.mn

Зураг