Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Найман настай хүү галд өртөж амиа алдлаа

ikon.mn
2014 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдер Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, "Цайзын 53-6 тоотод гэр шатаж байна, дотор нь хүүхэд байгаа" гэх дуудлага Гал унтраах 63 дугаар ангид иржээ.

Мэдээллийн дагуу тус ангийн гал унтраагчид яаралтай очиж, галыг унтраан, шалгахад уг тоотод оршин суух найман настай эрэгтэй М гэх хүүхэд таван ханатай гэртээ шатаж нас барсан байна.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.