2021/05/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.81₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
B30
УЛААНБААТАР
17°
|
-2°
10:00
S26
11°
11:00
S30
13°
12:00
S30
14°
13:00
S30
14°
14:00
S26
15°
15:00
S26
15°
16:00
S26
14°
17:00
S26
13°
18:00
S26
12°
19:00
S26
11°
20:00
S26
10°
21:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шотландад тусгаар тогтнолын талаарх санал асуулга эхэллээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг

Шотландад Нэгдсэн вант улсын харьяанд цаашид байх эсэх талаар санал хураах түүхэн санал асуулга эхэллээ.

Сонгогчид “Шотланд тусгаар улс байх ёстой юу?” гэдэг асуултанд “Тийм”, “Үгүй” гэсэн хариултаас сонгон хариулах юм. 

Шотландад болж буй энэхүү санал асуулгын ирц маш өндөр байх магадлалтай байна. Учир нь саналаа өгнө гэж бүртгүүлсэн хүний тоо 4 саяд хүрсэн бөгөөд энэ нь 16-аас дээш насны шотландчуудын 97 хувийг эзэлж байгаа юм. 

Шотландад иргэдийн санал авах 2608 хэсэг нээгдсэн, тэдгээр нь орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл ажиллах юм байна. Харин санал асуулгын дүнг орон нутгийн цагаар  баасан гаригийн өглөө зарлана гэж төлөвлөж байгаа аж. Одоогоор үр дүн яаж гарахыг тааварлахад хэцүү. Гэхдээ “Дейли Телеграф” сонины тоймчийн буланд “санал асуулгын үр дүн яаж ч гарсан гэсэн Их Британи урьдынх шигээ байхгүй” хэмээн бичсэн байна. 



Саналыг өглөө болтол тоолно

Санал асуулгын албан ёсны үр дүнг  Шотландын захиргааны 32 тойргоос бүгдээс нь дүн гарсны дараа зарлах юм байна. 2010 оны бүх нийтийн сонгууль болон 2011 оны Шотландын парламентын сонгуулийн жишгээс харахад санал асуулгын үр дүнг 06.30-07.00 цагийн хооронд зарлаж магадгүй.

Шотландын зарим дүүрэг алслагдмал байдгийн улмаас цаг агаар таагүй болсон нөхцөлд саналын хуудас тоолох төв цэгүүд дээр саналын дүнг хүргэхэд хүндрэл учирж болзошгүй юм. Шотландын олон арлууд дээр саналын хуудсыг завь болон нисдэг тэргээр хүргэх юм байна. 

x