Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч 9 сарын 1-нд шинэчилсэн хөтөлбөрөөр хичээл заана

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 8 сарын 28
iKon.MN

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТР-гоор теле хичээл заадаг уламжлалтай.

Энэ  жил ерөнхийлөгч “Иргэний боловсрол-ёс суртахуун” сэдвээр хичээл  заах юм байна.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Өнгөрсөн жилүүдэд ерөнхийлөгч

  • Дэлхийн дулаарал ба Монгол
     
  • Монголын бахархал
     
  • Монголын сайхан орноор
     
  • Хүн болох багаасаа” зэрэг сэдвээр  хичээл зааж,  хүүхэд багачууд, сурагчдад эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцаж байжээ. 

Өнөө жилийн хувьд үндэсний хэмжээнд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх болсон. Үүнтэй холбоотойгоор 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг нээж Монгол Улсын ерөнхийлөгчийн заах хичээлийн сэдэв нь бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдах юм.

Өөрөөр хэлбэл, бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол цөм болсон хүүхэд бүрийг дэмжсэн, хүүхэд  бүрийн оролцоог хангасан, тэдэнд мэддэг зүйлээр нь дамжуулан  хэрхэн чадвар суулгаж болгодгийг нотолсон хичээл болох юм байна.