Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд их сургуулийн хичээл эхэллээ

ikon.mn
2014 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

-Орон нутгаас мэдээлж байна-

Улс орон даяар их дээд сургуулиудын хичээлийн шинэ жил эхэлж байна. Энэ жил 35 дахь жилтэйгээ золгосон баруун бүсийн Ховд их сургууль  2014-2015 оны хичээлиийн шинэ жилийн эхний хичээлүүдээ орлоо.

Шинээр элсэж буй оюутнууддаа суралцах арга барил эзэмшихийн ач холбогдол, суралцах хугацаандаа сургуулийнхаа дүрэм журмыг баримталж, бие хүний гол гол чадваруудыг эзэмшихэд нь чиглэл өгөх зорилготой "Их сургуульдаа тавтай морил" нэртэй лекц хичээлүүдийг орж байна. 

Лекц хичээлүүдийн сэдвээс дурьдахад: 

- Их сургуулийн оюутан гэж хэн бэ? 

- Амжилтын үндэс 

- Үр дүнтэй суралцах тухай 

- Соёлч боловсон байх нь хэнд хэрэгтэй вэ? 

- Оюутны ёс зүй 

- Ярих ур чадвараа хөгжүүлэх нь 

- Харилцааны ёс зүй 

- Оюутны бие дааж сурах үйл ажиллагаа 

- Илтгэл, реферат хэрхэн бичих 

- Мэдээллийн эх үүсвэрийг сургалтанд ашиглах нь 

- Гадаад хэл сурахын ач холбогдол 

- Оюутан бие хүн 

- Цагийн менежмент 1-р курсын оюутны энэ долоо хоногийн хичээл аймгийн өв соёлын хүрээлэн болон музей үзэж танилцсанаар өндөрлөх юм. 

Xарин 9-р сарын 1-ээс ХИС-ийн нийт ангиудын хичээл жигд орж эхлэх аж.