Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо

ikon.mn
2014 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Дэлхийн банк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа.

Үр дүнд нь хүн амын нягтаршил ихтэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж дуусаад, ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэ сарын 25-аас хүүхдүүдээ бүртгэх шинэ цэцэрлэгийн барилга нь Канад технологийн модон бүтцээр баригдсан байна.

Дээрх төслийн зорилго нь хүн амын өсөлттэй сургуулийн өмнөх боловсролыг уялдуулж, цэцэрлэгийн тоог нэмэх юм. Энэ хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 102 цэцэрлэг ашиглатад оруулахаар барьж байгаа ажээ.