Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтаараа хаашаа зугаалах вэ

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 16
iKon.MN

Урин дулаан цагт амжин ээлжийн амралтаа авч гэр бүл, найз нөхдөөрөө амралт зугаалганд гарах гэж байгаа уншигч та бүхэнд зориулан байгалийн болон түүхийн дурсгалт, танин мэдэхүйн ач холбогдолтой газруудаас танилцуулж байна. 

Хүүхэд, гэр бүлээ дагуулаад хол зугаалах боломжгүй бол Улаанбаатар хотод ойр дараах газруудыг зориорой.

Аглаг бүтээлийн хийд

Нийслэл хотоос 80 километрт орших Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далийн ам” хэмээх газарт орших Аглаг бүтээлийн хийд нь Гарьд уулын сонин содон тогтоц дээр тулгуурлан хийгдсэн сүм музей юм. Тус газар уламжлалт зураг, зээгт наамал зэргээс гадна сонирхолтой шийдэл бүхий лусын амьтад, содон бүтээлүүд элбэг.

Орчин цагийн хэв маягийг үндэсний уламжлалт ур ухаантайгаа хослуулан хөгжүүлсэн энэ хийд зайлшгүй үзэх, очих ёстой газар орны нэг юм.

Аглаг бүтээлийн хийд дээр үзэх үзмэрүүд:

•    Аглаг бүтээлийн хийд
•    Арслан гарьдын хүү найман хөлт арслан
•    Газрын даруулга яст мэлхий
•    Үст загас
•    Сэтэрт мод
•    Цагаан лянхуа хүрд
•    Рашаан гардаг лусын суварга
•    Үүдэн хад
•    Эргэх хавцал
•    Эхийн сав
•    Эхийн умай
•    Амьдралын үүд мод
•    Заан хад
•    Ембүү хад
•    Лам хад Тэнгэрийн нударга хад
•    Мөр хад
•    Хүрдэн гишүүнт мод
•    Гулсдаг хад
•    Үдэлтийн суудал хад
•    Ганц эвэртэй морь, дөрвөн эвэртэй хуц, зургаан эвэртэй бор гөрөөс, нэг эвэртэй янгир, зургаан соёот гахай, эвэртэй туулай, цэцгэн эвэрт гөрөөс, таван толгойтой загас гэх мэт амьтдын гавалуудыг үзэх боломжтой.

 Чингисийн морьт хөшөө

Чингис хааны хөшөөт цогцолбор нь Улаанбаатар хотоос 54 км зайд байгалийн сайхан цогцолсон Туул голын ойролцоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдог хэмээх түүхэн үйл явдалтай холбоотой газарт байрладаг.

Цогцолборын төвд баруун гартаа алтан ташуур тулж наран ургах зүгт алсын бараа харсан 40 метр өндөртэй Чингис хааны морьт хөшөө байрлана. Морьт хөшөө нь 250тн ган хуудсаар хийсэн 30 метр өндөртэй үндсэн хэсэг, 10метр өндөртэй 36метрийн диамертэй суурийн байгууламжаас бүрдэнэ.

Хөшөөний суурийн хэсэгт аравнайлсан алтан ташуур, уран зургийн галарей, үзвэрийн танхим, зоогийн газар, хурлын танхим, уулзалтын өрөө, биллъяард өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг байрладаг.

Цогцолборын эргэн тойрны байгалийн сайхныг морины сүүлэнд байрлах цахилгаан шатаар дээш явж цээжин дундуур дамжин гадагш гарч морины дэлэн дээрээс харах боломжтой.

Чингис хааны хєшєєт цогцолборт үзэх үзмэрүүд:

• Дэлхийн хамгийн том Монгол үндэсний гутал
• Хүрэл зэвсгийн үеийн Хүннү гүрний музей
• Монголын эзэнт гүрний музей
• Цоцолборын бүтээн байгууллалтын тухай богино хэмжээний баримтат кино үзэх
• 32 мертын өндөрт байрлах мориний дэлэн дээр гарж алсын бараа харах, цогцолборын бүтээн байгуулалтыг харах

Тэрэлж 

Улаанбаатараас зүүн тийш 50-76 км газарт байрладаг. Хан хэнтийн дархан цаазат газар болох Тэрэлж нь аялал жуулчлалын бүс нутаг бөгөөд хад асга бүхий уулын тогтоцоороо өвөрмөц юм.

Тэрэлж орчимд байгалийн дурсгалт, өвөрмөц тогтоцоо дагаад том жижиг амралтын газрууд маш олон байдаг бөгөөд үнийн хувьд ч янз бүр байдаг.

Эднээс онцлог зарим байгалийн тогтоцтой газруудыг танилцуулвал:

Аръяабалын сүм

Аръяабалын сүм нь монголд хоёр байдаг бясалгалын сүмийн нэг юм.  Эл сүмийг байгуулаад удаагүй ч, өдгөө олны хөлийн газар болж, хүсэл, зоригоо даатгадаг нэгэн төв болсон байна. 

Мэлхий хад

Улаанбаатараас 65кмт Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн нэн сонин тогтоцтой мэлхийн хэлбэртэй Мэлхий хад хэмээх өндөр цохио байдаг. Энэ хадны өндөр 24 метр бөгөөд өмнө нь Мөнгөт хад Мөнгөт цохио гэж нэрлэдэг байжээ.

 Хустай Үндэсний Парк

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт Улаанбаатар хотоос 90 орчим километр зайтай орших Хустайн нуруу нь хусан ой, уулын хээр, элсэн толгод, харгилан урсах цэнгэг горхи, үелэж хураасан мэт байц цохионууд, говийн хайлс бүхий байгалийн өвөрмөгц сонин тогтоц , дэлхийд үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу тахь элбэг билээ.

Хустайн үндэсний паркт та дараах зүйлсийг хийх боломжтой.

• Тахь харах 
• Морь унах
• Загас барих
• Байгалийн сайханд явган алхах