Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Амарболдыг хугацаанаас нь өмнө суллалаа

Б.Төгс
2014 оны 3 сарын 28
Зууны мэдээ
Ч.Амарболд

Сонгуулийн дараах үймээний үеэр албан үүргээ биелүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож, 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн цагдаагийн генерал Ч.Амарболдыг хугацаанаас нь өмнө суллажээ.

Тэрээр ялын тал хугацааг биеэр эдэлж, сахилгын зөрчил гаргаагүй тул магадлангаар суллах боломжтой гэж үзсэн байна.

Хугацаанаас нь өмнө суллах шийдвэрийг энэ сарын 25-нд гаргажээ.

Мөн энэ хэрэгт 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлэн хоригдож байсан Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтыг өнгөрсөн аравдугаар сард хугацаанаас нь өмнө сулласан юм.

Зураг