Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх зөвлөл байгууллаа

ikon.mn
2014 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх зөвлөл байгууллаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа.

Тус зөвлөлийг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ахлах юм.

Орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг төрийн бус байгууллагуудтай зохих хууль, журмын дагуу гэрээ байгуулан ажиллах бөгөөд ”Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, “Эгэл мөр” төрийн бус байгууллага, “Эрчүүд, гэр бүл” төрийн бус байгууллага, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагууд хамтран ажиллахаар болжээ.