Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Хүүхдийн тусламжийн утас”-тай болох нь

ikon.mn
2014 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хэлбэр болох “Хүүхдийн тусламжийн утас” төслийг хэрэгжүүлэх гэж байна.

Ингэснээр

  • хүүхдийн санаа бодлыг сонсох
  • хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөх
  • хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийн дагуу нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэн, холбон зуучлах
  • хүүхдийн бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд эрсдэлтэй тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг болох юм байна.

Хүүхдийн төлөө үндэсний газар, Мобиком корпораци, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран энэ төслийг хэрэгжүүлэх аж.

Энэ ажлын хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайван, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа нар өнөөдөр Мобикомын 2222 дуудлагын төвийн ажилтай газар дээр нь очиж танилцан, үйл ажиллагааны талаар мэдээллийг авлаа.