Хүн бүрийн хувьд уншсан номнуудаас нь шилдэг 10 гэж байх. Зарим хүний амьдралдаа уншсан номын тоо 10 хүрэхгүй ч байж мэднэ.
Тэгвэл өнөө цагийн дэлхийн хамгийн алдартай 125 зохиолчдын тус бүрийн шилдэг 10 гэсэн жагсаалтыг гаргаж, тэндээс нь дахин шигшиж бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 номны жагсаалтыг гаргажээ.
Энэ жагсаалтаар (будлиан гаргахгүйн тулд англи нэрүүдийг хавсаргав):
1. "Анна Каренина" Лев Толстой (Орос)
"Anna Karenina" Leo Tolstoy
2. "Хатагтай Бовари" Густав Флоберт (Франц)
"Madame Bovary" Gustave Flaubert
3. "Дайн ба Энх" Лев Толстой (Орос)
"War and Peace" Leo Tolstoy
4. "Лолита" Владимир Набоков (Орос)
"Lolita" Vladimir Nabokov
5. "Хаклберри Финний адал явдлууд" Марк Твейн (Америк)
"The Adventures of Huckleberry Finn" Mark Twain
6. "Гамлет" Виллиам Шекспир (Англи)
"Hamlet" WIlliam Shakespeare
7. "Их Гэтсби" Скот Фицжеральд (Америк)
"Great Gatsby" F. Scott Fitzgerald
8. "Алдагдсан цаг хугацааны эрэлд" Марсел Прост (Франц)
"In search of Lost time" Marcel Proust
9. "Антон Чеховын түүхүүд" Антон Чехов (Орос)
"The stories of Anton Chekhov" Anton Chekhov
10. "Мидлмарч" Жорж Элиот (Англи)
"Middlemarch" George Eliot
Тэгэхээр бид энэ амьдралдаа бүгдийг нь биш юм гэхэд зарим нэгийг нь уншиж үзэх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!