Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дарангуйлагчдын ширээний номнууд

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
  1. Чили орныг цэргийн дэглэмийн дор захирч байсан Аугусто Пиночет бол 20 дугаар зууны дарангуйлагчдын нэгт тооцогдоно. Өнөөгийн Чили оронд тэр арилшгүй ул мөрөө үлдээсэн бол бас 50,000 номтой номын сангаа үлдээжээ. Тэр унших тун дуртай нэгэн байсан гэнэ. Харин уран зохиол бус түүхийн, улс төрийн ном зохиолууд гололдог байв. Түүний унших дуртай номнууд гэвэл 19 дүгээр зууны Чилийн улс төрч Бенжамин Викуна Макенагийн шоронгийн тэмдэглэл, философич Антонио Грамскийн Марксист онолууд, Наполеоны намтар зэрэг байлаа.
  2. Гитлерийн унших дуртай номын жагсаалтад Шекспирийн зохиолууд, Ж.Ф.Куперын “Могиканы сүүлчийнх”, Мигель де Сервантесын “Дон Кихот” байжээ.
  3. Сталины хувьд Оросын алдарт зохиолч Михайл Булгаковын “Мастер Маргерита хоёр”-ыг таашаадаг байв. Бас 1925 онд бичигдсэн Оросын иргэний дайны үеийн нэгэн Украйн гэр бүлийн хувь заяаны тухай “Цагаан гварди” гэдэг номыг унших дуртай байсан гэцгээдэг.
  4. Венесуэлийн удирдагч асан Хюго Чавест Эзекуэл Замора хэмээх нэгэн цэргийн намтар маш их нөлөөлсөн гэдэг. Тэр залуу цэрэг байхдаа энэ номыг олж уншсан ба мөн Ленин, Маркс, Мао зэрэг социалист номлогчдыг шимтэн уншдаг байжээ.
  5. Ираны оюун санааны удирдагч Аятолла Хамейни 2004 онд орон нутгын TV-ээр ярихдаа “Миний бодоход Виктор Хюгогийн “Шоовдорлогдсон хүмүүс” бол түүхэнд бичигдсэн хамгийн сайн ном,… энэ бол түүхийн, нийгмийн, хайр дурлалын, шүүмжлэлийн, бурханлиг цогц ном юм” гэж хэлж байжээ.
  6. Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дуртай номын талаар мэдээлэл хомс. Харин Гитлерийн “Мейн Камп” номын хуулбарыг тэр дээд тушаалын хүмүүстээ тарааж байсан гэсэн мэдээ бий. Зарим ажиглагчид үүнийг зүгээр л ойрын хүрээний хүмүүсээ айлгах гэсэн явдал гэж тайлбарладаг байна.