Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

ХЭҮК уул уурхайн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр товлов

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад сүүлийн арваад жил уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа. Үүнийг дагаад гарах эрсдэл нь ч нэмэгдсэн. Иймд хүний эрхийн Үндэсний комисс  /ХЭҮК/ Нээлттэй Нийгэм Форумтай хамтран "Уул уурхай ба Хүний эрх" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр товлолоо.

Хэлэлцүүлэг маргааш болох бөгөөд ХБНГУ-ын Хүний эрхийн институтын удирдах зөвлөлийн гишүүн, дэд захирал Михайл Виндфур лекц унших юм байна. 

Түүнчлэн ХЭҮК-оос пүрэв гаригийн өглөө хүний эрхийн тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодлыг сонсох зорилгоор “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт арга хэмжээг зохион байгуулах гэнэ. Уулзалт “Уугуул хүмүүсийн эрх малчдад хамааралтай юу?” сэдвийн хүрээнд өрнөх бөгөөд “Оюутолгойн хяналт” ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл зочноор оролцох аж.