Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ: Шинэ нисэх буудлын өнгө төрх

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Төв аймгийн нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал барихаар шавыг нь өнгөрсөн 2013 оны зургаадугаар сард тавьсан билээ.

Олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлыг Монгол, Япон, БНСУ, Англи, Филиппин зэрэг орны 80 гаруй инженер, техникийн ажилтан удирдаж, 700 орчим ажилчид гүйцэтгэлийг хийж байгаа.

Бүтээн байгуулалтын хүрээнд 30 орчим барилга байгууламж баригдана.

Жилдээ 12 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай олон улсын онгоцны буудлыг 2016 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна.

Ингээд 2016 онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж буйг доорх бичлэгээс үзээрэй.

Шинэ нисэх онгоцны буудал барих хөрөнгө 28 тэрбум 807 сая иенийг 40 жилийн хугацаатай Япон улсаас зээлж байгаа.

Мөн энэ оны нэгдүгээр сард тус онгоц буудлыг барих төслийн хэмжээнд 110кВ-ын 2 хэлхээ ЦДАШ, 110/10кВ-ын 2*16МВт чадалтай Хөшигт дэд станцыг шинээр барьж хүлээлгэн өгсөн билээ.