Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хөшигтийн хөндий эрчим хүчний эх үүсвэрээр хангагдлаа

ikon.mn
2014 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Төв аймгийн Хөшигтийн хөндийд шинээр Олон улсын нисэх онгоцны буудал баригдахаар бүтээн байгуулалтын ажил нь эхлээд байгаа.

Энэ хүрээнд 84 км 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х16 мВт хүчин чадалтай 110/10 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлыг “Алтай Трест” ХХК шинээр хийж дуусчээ.

Налайхаас Хөшигтийн чиглэлд 110кВ-ын 1 хэлхээ ЦДАШ, Сонгиноос Хөшигт чиглэлд 110кВ-ын 2 хэлхээ ЦДАШ, 110/10кВ-ын 2*16мВт чадалтай Хөшигт дэд станцийг шинээр барьж,110/35/10 кВ-ын Налайх дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэснийг хүлээн авах ажиллагаа өнөөдөр Төв аймгийн Хөшигтийн хөндийд боллоо.

Хөшигтийн хөндийд  ирээдүйд босох 100 мянган хүн амтай дагуул хотын оршин суугчид цахилгаан эрчим хүчээр хангагдах боломжтой.

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, “Хөшигтийн хөндийн Олон улсын шинэ нисэх буудал барих төсөл арга хэмжээний хүрээнд Налайхаас Хөшигтийн чиглэлд 110кВ-ын 1 хэлхээ ЦДАШ, шинээр баригдах Сонгино дэд станцаас Хөшигтийн хөндий чиглэлд 110кВ-ын 2 хэлхээ ЦДАШ, 110/10кВ-ын 2*16МВт чадалтай Хөшигт дэд станцыг шинээр барьж, 110/35/10 кВ-ын Налайх дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэснийг хүлээн авах ажиллагаа өнөөдөр Төв аймгийн Хөшигтийн хөндийд болж байна.

Уг шугам ашиглалтанд орсноор Хөшигтийн хөндийд  ирээдүйд босох 100 мянган хүн амтай дагуул хотын оршин суугчид цахилгаан эрчим хүчээр найдвартай хангагдах боломжтой болж байна.

Мөн одоо хэрэгжиж буй Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх Тойрог-110 төслийн гадуур дахин тойрог үүсгэж Налайхаас шинээр баригдах Сонгино дэд станцтай холбогдож Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш хэрэглэгчдийг найдвартай эх үүсвэрээр хангах боломжийг үүсгэж байгаагаараа онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалтын ажил юм" гэдгийг хэлж байв.