ФОТО: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт хоёр дахь өдрөө үргэлжилж буй "Мянган морьтон" арга хэмжээ
Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон дэлгэрүүлэх "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Хаадын хаан морин парк"-т хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
НАЖГ-аас мэдээлснээр энэ үеэр "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн, ”Адуун төвөргөөн” морьт жагсаал, ”Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт, адуучдын ур чадварын тэмцээн, эмнэг сургах тэмцээн, жороо морины үзүүлбэр, дэмбээний тэмцээн, морин хуурын үзэсгэлэн худалдаа, гар урлалын үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.
Морьт харвааны тэмцээнд Япон, Канад, Австралийн Холбоо, АНУ, Мексикийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Франц Улсаас нийт 14 тамирчин, Монгол Улсаас 73 тамирчин оролцож байна.
Оролцогчид цамхаг харваа, монгол бөмбөг намнаа гэсэн хоёр төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөнө.
Энэхүү арга хэмжээг иргэд үзэж сонирхох боломжтой байна.
Фото
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

