МАРШРУТ: Маргааш нийтийн тээврийн автобусны замналд орох өөрчлөлтүүд

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 5 сарын 22
iKon.MN

Маргааш буюу тавдугаар сарын 23-ны Бямба гарагт нийслэл хотод "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийг “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулна гэж албаныхан мэдээлээд буй.

Гүйлтийн маршрутын дагуу авто замын хөдөлгөөнийг 06:00-18:00 цагийн хооронд хаах бөгөөд энэ үеэр нийтийн тээврийн автобусны 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн замналд өөрчлөлт оруулж, гол чиглэлүүдийн автобусыг ихэвчлэн Их тойруугаар явуулах юм байна.

Ингэхдээ чиглэлийн нэршлийг Ч:8Ма, Ч:65Ма, Ч:70Ма, Ч:64Ма, Ч:61Ма, Ч:58Ма, Ч:50Ма, Ч:55Ма, М:1А-Ма, М:1Б-Ма, М:2Ма, М:5Ма, М:6Ма, Ч:8Ма, Ч:70Ма, М:3Ма, Ч:7Ма, Ч:63Ма, Х:19Ма, Ч:80Ма тэмдэглэгээтэй болгох аж. “Ма” гэсэн тэмдэглэгээтэй бол чиглэлд өөрчлөлт орсон гэсэн үг.

Харин дараах таван чиглэлийн автобус явахгүй:

  • Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”
  • Ч:71 “120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай”
  • Ч:71А “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай”
  • Ч:84 “Бага тэнгэр сити-Хан хиллс хотхон-120 мянгат”
  • Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийн автобусны үйлчилгээ зогсоно.

Маргааш 06:00-18:00 цагийн хооронд хаах авто замууд:

  • Цэцэг төвийн уулзвар
  • Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын уулзвар
  • Чингэлтэй дүүргийн уулзвар
  • ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
  • 11-р хороолол
  • Сансарын шатахуун түгээх станц
  • Сансарын туннель
  • Зүүн 4 замын уулзвар
  • Халдварт
  • Нарантуул захын уулзвар
  • Нүхэн гарц
  • Жанжин клуб
  • Улиастай уулзвар
  • “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
  • Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
  • Жаргалан хотхон
  • Шангри-Ла төвийн уулзварын зам.

Нийтийн тээврийн автобусны замналд орох өөрчлөлтүүдийн зураглал: Авто замын хөдөлгөөнийг 18:00 цагт нээсний дараа нийтийн тээврийн автобуснууд үндсэн замналаараа явна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг