Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 385 цэгээр үхрийн махыг нэг килограммыг 15,000, хониныхыг 13,000 төгрөгөөр худалдаалж байгаа билээ.
Харин иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж буйг албаныхан мэдээлсэн. Гэвч өргөтгөсөн худалдааны үеэр зөвхөн хонины махыг гулуузаар нь зарж байгаа аж. Ингэхдээ нэг килограмм хонины мах 13,000 төгрөг байна.
Үхрийн махыг жижиглэнгээр л худалдаалж байгааг эх сурвалж тодотгов. Иргэдийн зүгээс нөөцийн үхрийн махыг бүхлээр нь /хаа, гуяар/ худалдаж авах эрэлт байгааг хэлж байна.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарч байгаа долоон байршил:
Энэ жил нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 2,000 гаруй тонн үхэр, 3,000 тонн хонины мах нөөцөлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!