Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгийг нэмжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 2-ноос сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг таван байршилд зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрөөс хоёр байршлыг нэмж, нийт долоон байршил болгожээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх АСА цирк болон Миний дэлгүүр сүлжээ дэлгүүрийн гадна талбайд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарсан байна.
- Хан-Уул дүүрэг “Их наяд” плаза гадна талбай,
- Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбай,
- Баянзүрх дүүрэг Жуковын талбайн хойд байрлах хөл бөмбөгийн талбай
- Сонгинохайрхан дүүрэг - Драгон төвийн талбай
- Баянгол дүүрэг Байгаль эх цогцолборын гадна талбайд энэ сарын 2-ноос нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарсан билээ.
Чанар, стандартын дагуу бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой бөгөөд хонины мах нэг кило нь 13,000 төгрөгийн үнэтэй байна.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

