Уншиж байна ...

Өнөөдрийн байдлаар Богдхан уулын ДЦГ-т 1,964 иргэн, хуулийн этгээдэд 2,600 орчим га талбай олгогдсон байна

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн байдлаар Богдхан уулын ДЦГ-т 1,964 иргэн, хуулийн этгээдэд 2,600 орчим га талбай олгогдоод байгаа талаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал мэдээллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр дараах мэдээллийг өгөв. 

Хашаа, хайсны стандартыг мөрдүүлэхтэй холбоотой албан даалгаврын хүрээнд 620 орчим иргэн, хуулийн этгээдэд албан мэдэгдлийг хүргүүлээд байгаа ба өнөөдрийн байдлаар 43 иргэн, хуулийн этгээдийн стандартын бус хашааг буулгаад байгаа юм байна. Стандартыг мөрдүүлж, зарим хашааг буулгахад хүндрэл гарч байгаа ба иргэд мэдэгдэл шаардлагыг хүлээж авсан ч биелүүлэхгүй тохиолдол гарч байгаа аж. 

Мөн ХУД болон БЗД-ийн Газрын татварын албаны мэдээллээр сүүлийн гурван жилд газрын төлбөрөө төлөөгүй, 14 орчим тэрбум төгрөгийн татварын өртэй иргэн, ААН-үүд байгаа юм байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав