Нийслэл хотод үерийн хамгаалалтын далан, суваг барих есөн байршил
Улаанбаатар хотод “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, нийт 22 байршилд далан, суваг байгуулахаар болжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр эхний ээлжид Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд далан, суваг барих аж. Энэ хүрээнд 102.72 километр урт үерийн хамгаалалтын далан, суваг байгуулж, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх бөгөөд 40 километр шугамыг сэргээн засварлах ажлыг 2028 он хүртэл хэрэгжүүлэх юм байна.
Дэлхийн банкны санхүүжилтээр үерийн хамгаалалтын далан, суваг барих есөн байршил:
- Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламж
- Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс Шарга морьтын гүүр/;
- Дарь-Эхийн үерийн хамгаалалтын суваг
- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны үерийн хамгаалалтын суваг /Ургах наран/
- Хужирбулангийн үерийн хамгаалалтын суваг
- Био-Сонгино-Туулын үерийн хамгаалалтын байгууламж
- Тахилтын үерийн хамгаалалтын суваг
- Толгойт гол, Зүүн салааны үерийн хамгаалалтын суваг
- Борооны усны төв магистраль шугам /Зүүн бүс/
Төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

