Уншиж байна ...

1,500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг улсын комисс хүлээж авчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах Баганат өргөө цогцолбор хотхонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг дуусгаж, улсын комисс хүлээж авчээ.

Тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 72.2 мх30.0 м хэмжээтэй, нийт 8,789.38 м.кв бүхий зоорьтой дөрвөн давхар байна. Нийт гурван блок барилга бөгөөд 45 анги танхим, таван кабинет, номын сан, лаборатори, спорт заал хоёр, багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад зориулалтын өрөөнүүдтэй.

Спорт заалны барилга нь тэнхлэгээрээ 39.0 мх18.0 м хэмжээтэй бөгөөд 9.82 м х 4.5 м хэмжээтэй хүзүүвчээр сургуулийн үндсэн барилгатай холбогдоно.

Гадна тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.