"Томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөөг 119 дугаарт холбогдож авах боломжтой"
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж буй. Харин томуугийн дэгдэлтийн хамгийн оргил үе арванхоёрдугаар сарын 15-н байх судалгаа гарчээ.
Томуугийн дэгдэлт ихсэж, өрхийн эмнэлгүүд болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар буюу ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллаж байгаа билээ.
Ханиад, томууны үед дархлаагаа дэмжих зөвлөмж:
- Бүтэн нойр авах
- Гараа сайн угаах
- Амны хаалт хэрэглэх
- Дасгал хөдөлгөөн хийх
- Чийгтэй цэвэрлэгээ хийх
- Тогтмол агаар сэлгэлт хийх
- Ажлын ачааллаа зөв тохируулах
- Хамраа давсны уусмалаар угаах
- С амин дэмтэй жимс, ногоо хэрэглэх.
Найман дүүргийн дараах эмнэлгүүд ажлын өдөр 08:30-20:00, амралтын өдөр 11:00-18:00, бүх нийтийн амралтын өдөр 11:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
