Уншиж байна ...

"Трамвай төслийн дөрөвдүгээр шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бүрэн шинжилгээний ажлыг дуусгаж, дөрөвдүгээр шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр болжээ.

Трамвайны нэгдүгээр шугам Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км үргэлжилж, 16 зогсоолтой, зорчих хугацаа 29 минут бол хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой, 37 минутын зорчих хугацаагаар үйлчилнэ.

Зогсоолуудыг 700 метр тутамд барьж, депог 10 га талбайд байгуулах бөгөөд Яармагийн гол замын хэсэгт зүлгэн хучилттай ховилтой төмөр зам ашиглах шийдлийг тусгасан байна.

Цахилгаан хөдөлгүүрт трамвай тээврийн хэрэгсэл үйлчилгээнд нэвтэрснээр 13,000-25,000 зорчигч тээвэрлэж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 23.6 хувиар нэмэгдүүлэх тооцоолол гарсан болохыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.