ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Зорилтот бүлгийн айл өрхүүдийн битүүмжээ алдсан зуухыг нийслэлээс шинээр сольж өгч байгаа" гэлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуулж өгдөг болжээ.

НЗД-ын орлогч А.Амартүвшингийн мэдээлснээр гэр хороололд амьдарч байгаа зорилтот бүлгийн буюу олон хүүхэдтэй өрх толгойлсон, ахмад настай айлуудын зуухыг сольж, шинэчлэх ажлыг нийслэлийн зүгээс зохион байгуулж байгаа аж.

Тэрбээр "Зорилтот бүлгийн айл өрхүүд 1,200-1,500 сая төгрөгөөр зуухаа солих боломжгүй, зууханд нь ан цав үүссэн, битүүмж алдагдсан тул сольж байгаа. Энэ нь угаарын эрсдэлээс хүний эрүүл мэнд, амь насыг сэргийлэх зорилготой.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд тухайн айл хандсанаар бүрэн шаталттай, утаа шүүгчтэй, түлш түлэхэд 8-10 цаг дулаанаа барьдаг, MNS 5216 стандартын Нүүдэлчин зуухыг суурилуулж өгч байгаа юм" гэж тайлбарлав.

Уг нь энэ оны хоёрдугаар сард нийслэлийн төсвөөс 28 тэрбум төгрөгөөр 32,000 зуухыг худалдаж авч зорилтот бүлгийн айл өрхөд олгохоор төсвийг баталсан ч агаарын бохирдлын сонсголд оролцогчид болон олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандсанаар тендерийг цуцалж байсан билээ.