Улаанбаатар хотод өнөөдөр 11:00 цагийн байдлаар Нисэх, Мишээл экспо болон Богд хааны музей рочимд агаарын чанарын индекс хэвийн байгаа бол бусад газруудад бохирдолтой байна.
Тодруулбал Баянхошуу орчимд маш их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 430-ийг давжээ. Агаарын чанарын индекс 401-ээс дээш гарвал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үзүүлэлт юм.
Энэ үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх эсвэл цэвэр агаарт салхинд гарах, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх, амны хаалт зүүхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Өнөөдөр Дамбадаржаа, МҮОНРТ, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, 100 айл, Станц, Ургах наран, нэгдүгээр хороолол, Хайлааст, 5 буудал, Яармаг, Шархад, Налайхад агаар бохирдолтой байгааг agaar.mn харууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!