Нийслэл хотын гэр хорооллын айл өрхүүд энэ жилээс шинэ буюу хагас коксон түлшийг хэрэглэж эхлээд зургаа хонож байна.
Энэ хугацаанд агаарын чанарт өөрчлөлт гарсан эсэх тухайд хотын дарга Х.Нямбаатар "2024 оны аравдугаар сарын 14-ний өдрийн агаарын чанарын мэдээг өнөөдрийн буюу 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийнхтэй харьцуулахад Улаанбаатар хотод PM2.5 тоосонцор 1.8 дахин, PM10 1.6 дахин, азотын исэл/NOx / 1.3 дахин, хүхрийн исэл /SOx / 4.3 дахин бага болсон хэмжилтийн мэдээлэл байна.
Салхитай байгаа энэ үед эдгээр үзүүлэлтийг олон нийтэд танилцуулахаасаа илүүтэй агаарын чанар хамгийн муу, агаарын инверс урсгал зогсдог үе буюу арванхоёрдугаар сард агаарын чанар ямар байгааг өдөр, өдрөөр нь харьцуулж харуулахаар төлөвлөж байна" гэв.
ЦУОШГ-ын эх сурвалжийн тайлбарласнаар инверс гэдэг нь газрын гадарга орчимд хамгийн хүйтэн агаар хургаад, дээшлэх тусам температур нэмэгддэг, босоо, хэвтээ чиглэлд ямар ч салхигүй, битүү орчин үүсгэдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!