Хүмүүсийн боловсролын түвшин ба насны бүлэг гэмт хэрэгт өртөхгүй байх, өөрийгөө эрсдэлээс сэргийлэхэд нөлөөлөх үү?
Харамсалтай нь цахим залилангийн хохирогчдын 65 хувь нь дээд боловсролтой иргэд байсныг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн Ш.Жамъяандорж хэлсэн билээ.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт бүртгэгдсэн цахим залилангийн тоон мэдээ:
Энэ онд монголчууд залиланд 53 тэрбум төгрөг, үүн дотроо цахим залиланд 12.8 тэрбум төгрөг алдаж хохирсныг өмнө нь ЦЕГ-аас мэдээлж байсан.
Телеграмм залиланд өртөж таван саяар хохирсон иргэн хэлэхдээ "Цагдаад мэдүүлэг өгснөөс хойш жилийн хугацаа өнгөрсөн байна. Одоог хүртэл шийдэгдээгүй, мөнгөө олж аваагүй.
Бэлэн зүгээр орж ирдэг орлого байдаггүй гэдгийг хамгийн их ойлгосон. Хүн зүгээр сууж байгаад мөнгөө өсгөнө гэдэг бодол шал худал.
Хөдөлмөрлөж, ажлаа хийгээгүй л бол мөнгөө тэгж өсгөдөг гэсэн мэдээлэл бүрийн цаана залилан л юм билээ" хэмээн манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байв.
График2: Цахим залилангийн үйлдлийн арга (2024, 2025 оны эхний есөн сар)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!