Уншиж байна ...

Есдүгээр сарын 15-наас хойш Улаанбаатар хотод есөн хүн угаартаж нас баржээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод гэр хорооллын 172 мянган айл түлш хэрэглэдгээс 110 мянга нь угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжтэй байна.

Үлдсэн 62 мянган өрхийн 17 мянгад нь угаар мэдрэгч төхөөрөмж суурилуулж байгаа бөгөөд энэ онд багтаан түлш түлж буй бүх айлд угаар мэдрэгч суурилуулж дуусна гэж нийслэлийн Засаг даргын орлогч мэдээлэв.

Угаар мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн операторууд 24 цагаар ээлжлэн ажилладаг тул дэлгэцэд гарч ирсэн дохио бүрийг алдалгүй арга хэмжээ авч, дохио ирсэн даруйд тухайн айл руу холбогдож сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгдөг байна. Хэрэв тухайн айлтай утсаар холбогдож чадаагүй бол гэрээт ажилтнууд гэрт нь очдог аж. Нийслэлд галлагааны улирал эхэлснээс хойш угаарын хий ялгарсан 96 тохиолдолд гэрээт ажилтнууд очжээ.

Түүний мэдээлснээр энэ оны есдүгээр сарын 15-наас хойш есөн хүн угаартаж нас барсан харамсалтай явдал болжээ. Иймд айлууд угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг зөвлөлөө.

“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын 70109410 дугаарт дуудлага хүлээн авдаг байна.