ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/03-НД НИЙТЛЭГДСЭН
Угаарын хийн хордлогоос сэргийлэх зургаан зөвлөмж
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Галлагааны улирал эхэлсэн энэ үед угаарын хийн хордлогоос сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
- Түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх
- Яндан, зуухны битүүмжлэлийг тогтмол шалгах
- Угаарын хийн мэдрэгчийг зааврын дагуу зөв ашиглах
- Агаар сэлгэлтийг тогтмол хийх
- Галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах
- Гэр байшингаа сайтар дулаалах.
Шахмал түлш нь нягт бүтэцтэй учир гаднаа цоггүй харагдавч дотроо цогшиж, угаарын хий ялгаруулсаар байдаг аж.
Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:
- Толгой өвдөх
- Чих шуугих
- Нүүр улайх (ягаан, хөхөлбөр туяатай болох)
- Огиулж бөөлжих
- Ханиалгах
- Ухаан балартаж унах
- Гуйвж, дайвах. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай 103 дугаарт дуудлага өгнө.
Энэ оны есдүгээр сард 152 иргэн угаарын хийн хордлогод өртөж, гурван иргэн нас барсан харамсалтай явдал болсныг мэдээлээд буй.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
